EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Гэрээгээр орчуулга хийх ажил үйлчилгээ (зөвхөн хувь хүмүүс) ханган нийлүүлэх тухай

Тендерийн дугаар: 6000718310
Нээх огноо: 2019-04-12 00:00
Хаах огноо: 2019-04-25 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай хувь хүмүүсийг Гэрээгээр орчуулга хийх ажил үйлчилгээ (зөвхөн хувь хүмүүс) ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Гэрээгээр орчуулга хийх сонирхолтой хувь хүмүүс нь дараах бүх үйлчилгээг хүргэх ба тэдгээрээр хязгаарлагдахгүй:

Ажлын цар хүрээний тухай:

  • Дараах хэлнээтөрөл бүрийн мэргэжил, чиглэлийн орчуулгыг чанарын өндөр түвшинд үнэн зөв хийх:
    • Монголоос Англи, Англиас Монгол
    • Монголоос Хятад, Хятадаас Монгол; эсвэл Англиас Хятад, Хятадаас Англи
  • Эдгээр хэл дээрх орчуулгыгхянах, засварлах
  • Аман орчуулга

Дараах шалгуурыг хангасан, хамтарч ажиллах сонирхолтой хувь хүмүүсийг тендерт оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна:

  • Техник, уул уурхай, геологи, барилга, зам, санхүү, хууль, байгаль орчин зэрэг олон чиглэл, салбарын орчуулга хийж байсан баялаг туршлагатай байх
  • Орчуулгыг чанарын өндөр түвшинд, оновчтой зөв хийж, хугацаанд нь ирүүлэх
  • Бичгийн болон дүрмийн өндөр түвшний мэдлэгтэй байх
  • Орчуулгыноновчтой зөв байдал, чанар, бүтээмжийг гол үзүүлэлт болгоно.
  • Оюу толгой ХХК-с материал, тоног төхөөрөмж зэрэг нөөцөөр хангахгүй.

Туршлагатай, сонирхсон хувь хүмүүс доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг ирүүлнэ үү:

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Товч намтар /CV/
  • Диплом, холбогдох гэрчилгээний хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Хийсэн томоохон ажлын жагсаалт

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй хувь хүмүүс “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 4-р сарын 25-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР

.