Худалдан авалт

Гэрээгээр орчуулга хийх үйлчилгээ ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Гэрээгээр орчуулга хийх үйлчилгээ” ханган нийлүүлэх Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Гэрээгээр орчуулга хийх сонирхолтой хувь хүн, байгууллага нь дараах бүх үйлчилгээг үзүүлэх ба тэдгээрээр хязгаарлагдахгүй:

  • Дараах хэлнээс төрөл бүрийн мэргэжил, чиглэлийн орчуулгыг чанарын өндөр түвшинд үнэн зөв хийх:
    • Монголоос англи, англиас монгол
    • Монголоос хятад, хятадаас монгол; эсвэл англиас хятад, хятадаас англи
  • Эдгээр хэл дээрх орчуулгыг хянах, засварлах
  • Аман орчуулга

Дараах шалгуурыг хангасан, хамтран ажиллах сонирхолтой хувь хүн, байгууллагыг тендерт оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна:

  • Техник, уул уурхай, геологи, барилга, зам, санхүү, хууль, байгаль орчин зэрэг олон чиглэл, салбарын орчуулга хийж байсан баялаг туршлагатай байх
  • Орчуулгыг чанарын өндөр түвшинд, оновчтой зөв хийж, хугацаанд нь ирүүлэх
  • Бичгийн болон дүрмийн өндөр түвшний мэдлэгтэй байх
  • Орчуулгын оновчтой зөв байдал, чанар, бүтээмжийг гол үзүүлэлт болгоно.
  • ОТ ХХК-с материал, тоног төхөөрөмж зэрэг нөөцөөр хангахгүй.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудын хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Байгууллагын товч танилцуулга эсвэл хувь хүний ажлын товч намтар /CV/
  • Диплом, холбогдох гэрчилгээний хуулбар
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эсвэл хувь хүмүүсийн хувьд иргэний үнэмлэхийн хуулбар
  • Хийсэн томоохон ажлын жагсаалт

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” -ийн НЭР болон ДУГААР бүхий гарчигтайгаар 2018 оны 11-р сарын 12-ны 18:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР