Ажил мэргэжил

Гүний уурхайн аврах ажиллагааны ажилтан (1)

Нээлтийн огноо: 2017-03-07
Хаалтын огноо: 2017-03-17 17:30
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Аюулгүй байдал, Гэнэтийн Ослын удирдлагын хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гүний уурхайн аврах ажиллагааны ажилтан ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын зорилго нь Оюу Толгой төслийн талбарт гал унтраах болон техникийн тусламж үйлчилгээг үр дүнтэй үзүүлэх замаар гүний уурхайн гэнэтийн ослын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад оршино. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, ур чадварын шатлалын дагуу сургалтанд хамрагдаж ур чадвар эзэмшсэн ажилтнууд, сүүлийн үеийн галын болон аврах ажиллагааны тоног төхөөрөмжийг ашиглан хүний амь нас эрсдэх, бэртэж гэмтэх, эд хөрөнгийн хохирол учрахаас сэргийлэн цаг алдалгүй арга хэмжээ авахыг зорилтоо болгодог.

Үүрэг даалгавар

  • Гал унтраах болон аврах ажлыг үр дүнтэй гүйцэтгэх, гэнэтийн ослын үеийн бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах
  • Ажил үүргээ Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын стандартын сургалт, техник ур чадвартай нийцүүлэн ажиллах
  • Ажил үүргээ гүйцэтгэхдээ үр дүнтэй багийн ажиллагааг бий болгож, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд баримтлан ажиллах
  • Техникийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Гал унтраах бүх тоноглол, хувийн хамгаалах хэрэгсэл, тээврийн хэрэгслийн зүй зохистой ашиглалтыг хангах, засвар үйлчилгээг хийлгүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Галын усны системийн хадгалалт, засвар үйлчилгээг хийхэд дэмжлэг үзүүлэх
  • Гэнэтийн ослын дуудлага хүлээн авах диспечерийг сургахад дэмжлэг үзүүлэх
  • Гэнэтийн ослын төлөвлөгөө, Ослын коммандыг сайтар ойлгож, хяналт тавих чадвартай байх
  • Ажилтнуудад уурхайн барилга байгууламж, зам, гарц, усны хоолой, гэнэтийн ослын үед ашиглах усан хангамжийн систем, байнгын усны үүсгэвэрүүдийн талаарх мэдээллийг хүргэх, тухайн галын төхөөрөмж байрлаж буй хэсгийн болзошгүй аюулыг тодорхойлж, сар бүр төхөөрөмжүүдэд үзлэг шалгалт хийх, уурхайн талбарын үндсэн зохион байгуулалтын зураг дээр өдөр тутамд шаардагдах өөрчлөлтийг оруулсан эсэхэд хяналт тавих.
  • Хэлтсийн үзлэг, уурхайн талбарын мэдлэг олгох хөтөлбөр, гэнэтийн ослын арга хэмжээтэй холбоотой бусад үйл ажиллагаанд оролцох
  • Шаардлагатай үед түр хугацаагаар жолооч, операторын үүргийг гүйцэтгэх боломжтой байх
  • Цаг агаарын эрс тэс нөхцөл, чийгтэй, тоостой, дуу чимээ ихтэй, утаа, хий бүхий орчинд ажиллах боломжтой байх. Мөн ажил үүргээ гүйцэтгэх явцад хазгай мурий газруудаар явах, өргөгдсөн ажлын тавцан дээр гарах, шатруу авирах, зогсох суух зэргээр тухайн ажилтнаас эв дүйтэй байхыг шаардана.

Тавигдах шаардлага

  • Гэнэтийн ослын менежметийн 3-дугаар түвшин, Ослын Менежмент, Галын эрсдлийн менежмент, Хууль эрх зүйн мэдлэг, Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчны талаарх мэдлэг. Гүний уурхайн аврах ажиллагааны болон аврах ажиллагааны техникчийн сертификат.
  • Гүний уурхайд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Гүний уурхайн аврах ажиллагааны 2 ба түүнээс дээш жилийн туршлагатай бол давуу тал болно
  • Анхны тусламжийн үндсэн болон ахисын түвшний сертификат
  • Цагдаа, Онцгой байдал, цэргийн албанд ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ
  • Хүчин төгөлдөр хөнгөн тэрэг жолоодох эрхийн үнэмлэх(шаардлагатай). Хүнд тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхтэй бол давуу тал болно
  • Англи –Монгол хэлээр харилцах чадвартай байх

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.