Ажил мэргэжил

Гүний уурхайн аврах ажиллагааны супервайзор (1)

Нээлтийн огноо: 2017-10-27
Хаалтын огноо: 2017-11-17 17:30
Хэлтэс: Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал болон орон нутгийн хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн ЭМААБО хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гүний уурхайн аврах ажиллагааны супервайзор ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын зорилго нь Оюу Толгой төслийн талбарт гал унтраах болон техникийн тусламж үйлчилгээг үр дүнтэй үзүүлэх замаар гүний уурхайн гэнэтийн ослын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад оршино. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, ур чадварын шатлалын дагуу сургалтанд хамрагдаж ур чадвар эзэмшсэн ажилтнууд, сүүлийн үеийн галын болон аврах ажиллагааны тоног төхөөрөмжийг ашиглан хүний амь нас эрсдэх, бэртэж гэмтэх, эд хөрөнгийн хохирол учрахаас сэргийлэн цаг алдалгүй арга хэмжээ авахыг зорилтоо болгодог.

Үүрэг даалгавар

  • Ослын үед удирдан чиглүүлэх үүрэг - 5%
    • Уурхайн аврах багийн ахлах мэргэжилтэн эсхүл уурхайн аврах багийн ажилтнуудыг байхгүй үед МТ-ээр удирдах үүргийг гүйцэтгэснээр Уурхайн аврах багийн зохицуулагчийн үүргийг гүйцэтгэнэ.
    • Ахлах ажилтанд үр ашгийг нь оновчтой болгох үүднээс гэнэтийн ослын тусламжийн стратеги, систем, арга туршлагыг байнга сайжруулах аргыг боловсруулж, түгээн дэлгэрүүлэхэд нь туслах.
    • Төслийн талбай даяар ноцтой аюул эрсдлийн гэнэтийн ослын тусламжийн төлөвлөгөөнд үнэлэлт хийх, боловсруулах сайжруулах ажилд туслах.
    • Уурхайн гэнэтийн ослын төлөвлөгөө болон ослын үед авах зааварчилгааг хянах болон ойлгох
  • Гүнийн уурхайн үйл ажиллагаа - 15%
    • Давхар бүрийн аврах станцад ээлж тус бүрийн үйл ажиллагааг зохион байгуулахад нь аврах багийн ахмадуудыг удирдах үүргийг гүйцэтгэнэ.
    • Тусгай төсөл гэх мэт шаардлагатай гэж үзсэн болон зааварласан бусад үүрэг даалгавруудыг гүйцэтгэх
    • Гал унтраах даалгаврыг биелүүлэх (үүнд, галын шугамын ашиглалт, урт зайнд мөлхөх, хүн эд зүйл өргөх, зөөх, цахилгаан эсхүл гар багаж ашиглан дээвэр, ханыг агааржуулах, хүч хэрэглэн нэвтрэх гэх мэт), аврах ажиллагаа болон бусад гэнэтийн ослын тусламжуудыг хэт халуун эсхүл хүйтэн орчинд урт удаан хугацаагаар гэх мэт хүнд нөхцөлд, хувийн хамгаалах хэрэгсэл болон битүү хэлхээт амьсгалын аппараттайгаар гүйцэтгэх
  • Уурхайн аврах баг болон сайн дурынхныг удирдах, үүрэг даалгавар өгөх - 20
    • Уурхайн аврах багийн ахлах мэргэжилтэн эсхүл Уурхайн аврах багийн ажилтны ээлжийн ажил, амралтын хуваариар (амралтын өдрүүдийг оролцуулан) байхгүй байх хооронд МТ-ээр удирдах үүргийг гүйцэтгэснээр Уурхайн аврах зохион байгуулагчийн үүргийг гүйцэтгэнэ.
    • Эрсдлийн бүсээс уурхайн аврах багуудын бүх орц, гарцыг хариуцаж цэвэр агаарын үндсэн оролтыг хянагчийн МТ-оор удирдах үүргийг гүйцэтгэнэ.
    • Бэлтгэл, дадлагын үеэр уурхайн аврах багуудыг төлөвлөж, хуваарилж, удирдан явуулна.
  • Сургалт - 30%
    • Уурхайн аврах сургалтын багцыг Гүнийн уурхайн аврах болон гэнэтийн ослын тусламжийн хүрээнд боловсруулсан сургалтын хуваарийн дагуу явуулахад ахлах зааварлагч, сургагчийн үүргийг гүйцэтгэх.
    • Эхний ээлжинд ажилчдыг аврах сургалтыг хариуцахын зэрэгцээ систем, дүрэм журмын хэрэгжилтийг дээшлүүлэх
    • Хяналтын өөрөөний операторууд (диспетчерүүд)-ыг Уурхайн аврах багийг дуудах болон гэнэтийн ослын тохиолдлуудын талаар сургах, хөгжүүлэхэд туслах.
    • Багийн гишүүдийн ур чадварыг гэнэтийн ослын бодит тохиолдлын үед аврах, тусламж үзүүлж чадахуйц байлгах. Ямар ч гэнэтийн осолд цаг алдалгүй тусламж үзүүлэх.
    • Гэнэтийн ослын тусламжийн сургалтын багцыг бэлтгэж, хэрэгжүүлэлтийг хянах
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ - 10%
    • Засвар үйлчилгээний бүх тэмдэглэл, тусламжийн статистик болон тоног төхөөрөмжийн бүртгэлийг хөтөлдөг байх.
    • Бүх тоног төхөөрөмжийн үзлэг шалгалтыг тогтоосон цаг хугацаанд нь гүйцэтгэдэг эсэхийг нягталж Гэнэтийн ослын тусламжийн ажлыг хянах, боловсруулах, сайжруулахад туслах
    • Ээлжийн ажил эхлэхийн өмнөх үзлэг шалгалтыг бүх тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлд хийж тэдгээр нь гэмтэл доголдолгүй ба ажил гүйцэтгэхэд тохирсон эсэхийг баталгаажуулах

Тавигдах шаардлага

  • Гэнэтийн ослын менежметийн 3-дугаар түвшин, Ослын Менежмент, Галын эрсдлийн менежмент, Хууль эрх зүй, Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчны талаарх дээд боловсролтой бол сайн.
  • Гүний уурхайн аврах ажиллагааны болон аврах ажиллагааны техникчийн сертификаттай бол сайн.
  • Холбогдох салбарт дор хаяж таван (5) жилийн ажлын туршлагатай байх
  • Өмнө нь цагдаа, онцгой байдал эсхүл цэргийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай байх (шаардлагатай)
  • Гүнийн уурхайн аврах арга техникээр сургагдаж бэлтгэгдсэн байх.
  • Өмнө нь гүнийн уурхайд ажилллаж байсан туршлагатай байх (давууд тооцогдоно)
  • Уул уурхайн салбарын тухай, тухайлбал уурхайн геологи, инженерчлэл, барилга, аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчин гэх мэт төрөл бүрийн талуудын талаар ойлголт мэдлэгтэй байх
  • Гал унтраах болон аврах удирдлагын курсд хамрагдсан байх шаардлагатай
  • Гүнийн уурхайн аврагчийн гэрчилгээ, эмнэлгийн анхан шатны тусламж, уурхайн аврах техникчийн гэрчилгээ,
  • Cуудлын машин жолоодох хүчин төгөлдөр жолооны үнэмлэх (чухал); Хүнд даацын машин жолоодох эрхтэй бол давуу тал болно
  • Ажилчдыг удирдах, хөдөлгөх, хөгжүүлэх удирдах болон зохион байгуулах ур чадварыг сайтар эзэмшсэн байх ба хэлтсүүдийн хоорондын хамтын ажиллагааг хөнгөвчлөх.
  • Уул уурхайн салбарын тухай, тухайлбал уурхайн геологи, инженерчлэл, барилга, аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчин гэх мэт төрөл бүрийн талуудын талаар ойлголт мэдлэгтэй байх
  • Дүн шинжилгээ хийх, нухацтайгаар бодож сэтгэх чадварыг сайтар эзэмшсэн байх
  • Хэлцэл хийх, бусдад нөлөөлөх, бусадтай харилцах харилцааны чадваруудыг сайтар эзэмшсэн байх
  • Шийдэмгий, үр дүн ба сайжруулалтыг чухалчилдаг
  • Аман болон бичгийн харилцаа болон танилцуулга, илтгэл тавих ур чадварыг сайтар эзэмшиж хөгжүүлсэн байх
  • Холбогдох салбарын стандартууд, ухагдахуунууд, дүрэм журмыг сайтар ойлгож, эзэмшсэн байх шаардлагатай.

Тавигдах шаардлага

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.