EOI - Оролцох сонирхол хүлээн авах

“ГҮНИЙ УУРХАЙН АГААРЖУУЛАЛТЫН ТӨМӨР ХААЛГА” НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ

Тендерийн дугаар: CW2111054
Нээх огноо: 2017-04-18 16:00
Хаах огноо: 2017-04-27 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа: 2017 оны 4-р улирал
Баримт бичиг:
Татах

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит компаниудыг Гүний уурхайн агааржуулалтын төмөр хаалга” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү зарын Хавсралтаас авна уу.)

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Явган зорчигчийн болон агааржуулалтын төмөр хаалга
  • Монгол улсад үйлдвэрлэх нь давуу тал болно (Бүрэн болон хагас үйлдвэрлэл байж болно)
  • Бүтээгдэхүүний чанарын баталгаа болон ханган нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах
  • Ханган нийлүүлэгч өөртөө тодорхой хэмжээний нөөц бий болгож түүнийг удирдах
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчинтой холбоотой бодлого, стандартууд хэрэгжүүлэх
  • Ханган нийлүүлэгчийн танилцуулга (таван хуудсаас дээшгүй)
  • Ханган нийлүүлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон томоохон хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
  • Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
  • Хэрэв ханган нийлүүлэгч нь тус бүтээгдэхүүний үйлдвэрлэгч биш бол, хэрэглээний бүтээгдэхүүн эсвэл ижил төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байсан туршлага (Лавлагаа/Тодорхойлолт бүхий батлах баримт)
  • Үйлдвэрлэлийн мэдээлэл (үйлдвэрлэлийн хүчин чадал, үйлдвэрлэлийн хэмжээ)
  • Ханган нийлүүлэгчийн санхүүгийн тайлан (cүүлийн 3 жилээр)
  • Ханган нийлүүлдэг бүтээгдэхүүний каталог- гүний уурхайн агааржуулалтын төмөр хоолой болон хамааралтай бүтээгдэхүүн
  • ЭМААБО-ны бодлого журам болон төлөвлөгөө
  • Чанарын баталгаа/чанарын хяналтын бодлого, журам болон төлөвлөгөө
  • Дотоодын чадавхийг хөгжүүлэх үүрэг, амлалтын тухай мэдээлэл
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтмол сайжруулах чадавхитай гэдгээ нотлох мэдээлэл

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи ба/эсвэл Монгол хэлээр бэлдэж 2017 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт CW2111054 - Гүний уурхайн Агааржуулалтын төмөр хаалга гэж бичиж) ирүүлнэ.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт тендерийн дугаар – тендерийн нэр гэж бичиж) 2017 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь энэхүү ажлын хүрээнд гэрээ байгуулахдаа Монголын талын оролцоог илүү дэмжих бодлогыг баримтална.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

.