Ажил мэргэжил

Гүний уурхайн геологич (3)

Нээлтийн огноо: 2018-05-02
Хаалтын огноо: 2018-05-21 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Геотехник-Геологийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав ( 3) Гүний уурхайн геологич ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь уурхайн геологийн мэргэжлийн мэдлэг, чадварыг ашиглан төрөл бүрийн стандарт техникийн ажил үүргүүдийг гүйцэтгэхийн зэрэгцээ уурхайн геологийн /нарийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Мөргөцөгийн геологийн зураглал хийх, дээж цуглуулах
  • Чөмгөн дээжний бүртгэл хөтлөх
  • Гүйцэтгэлийн зураг төслийг шинэчлэх
  • SQL өгөгдлийн санд мэдээлэл оруулах Стандарт тайлан бэлтгэх
  • Лазер хэмжилтийг ашиглан геотехникийн Чанарын хяналт явуулах
  • Өндөр эрсдэлтэй олборлолтын хэсгүүдийг таньж илрүүлэхэд туслалцаа үзүүлэн тэдгээрийг ахлагчдаа нэн даруй мэдээлэх
  • Олборлолтын үед хаягдал ба хүдэрийг ялган тээвэрлэлтийн явцад хүдэр болон хаягдал холилдохгүй байх хяналтыг бий болгох
  • Геологийн үнэн зөв мэдээлэл бүрдүүлэх, үүнд дараах болон бусад зүйлс орно: гүний уурхайн зураглал, чөмгөн дээжийн бүртгэл, түвшний план зургийн шинэчлэл, тайлбарлах, өгөгдөл оруулах ажлууд
  • Уулын ажлын болон өрөмдлөгийн ажлын төлөвлөлтөд оролцох
  • Тухай бүрд дотоод болон гадаад (жишээ нь, төрийн албанд тайлагнах) хэрэгцээнд ашиглагдах геологийн холбогдолтой уул уурхайн үйл ажиллагааны тайланг бусадтай хамтран гаргах
  • Түвшний план зургийг байнгын шинэчлэх зэргээр уурхайн геологийн талаарх ойлголтыг тодорхой болгох
  • Мөргөцөгийн зураглалыг ЧБ/ЧХ-ын тайлантай өдөр тутам нэгтгэх
  • Гүнийн уурхайн бутлагдсан чулуулгаас дээж бэлтгэх, цуглуулах, илгээх, үүнд мөн ачигчийн операторуудын дээжлэлтийн шилдэг арга техникүүдийг ашиглан чулуулгийн дээж цуглуулах ажлыг удирдах болон сургах ажлууд багтана. Шаардлагатай бол дээжлэлт болон лабораторийн ЧБ/ЧХ-ыг явуулна.
  • Гадаргын болонгүний уурхайн алмазан өрөмдлөгийн хөтөлбөрийг төлөвлөж, хэрэгжүүлэх, мөн талбайн бэлтгэл ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, гүний уурхайн оролцогч талууд, өрөмдлөгийн гүйцэтгэгч нартай харилцах. Өрөмдлөгийн нийт ажилд ослыг тэглэн ажиллахын хамт аюулгүй ажиллагаа, ажлын гүйцэтгэлийн ажиглалтыг явуулж, өдөр/долоо хоног/сар тутмаар баримтжуулах. Өрмийн чөмгийн бүртгэлийн ажлыг нэн тэргүүнд тавих.
  • Уурхайн геологийн мэдээлэл, баримт бичгийг нөөцийн ашиглалтын явцад зөв удирдаж,системтэй мэдлэг бий болгон, хамгийн сүүлийн үеийн, гүйцэт хувилбарыг хүртээмжтэй, найдвартай дэд бүтцэд хадгалах
  • Геологи, уурхайн олборлолт болон металлургийн багуудтай хамтран ажиллаж нөөцийн харьцуулалттай холбоотой асуудлуудыг (жишээ нь, загварчилсан агуулга болон метал авалтыг бодит агуулга болон метал авалттай харьцуулах гэх мэт) шийдвэрлэхэд оролцох
  • Дээжний төлөөллийн судалгааг (heterogeneity) үе үе хийж гүйцэтгэн дээжлэлтийн тохиромжтой аргачлал болон дээжийн жин хэмжээг тодорхойлоход оролцох
  • Өөрийн туршлага болон бусдаас суралцах боломжуудыг ашиглан ажлын тэргүүн туршлагуудыг олж таних, тэдгээр тэргүүн туршлагуудыг ажилдаа нэвтрүүлэх талаар төлөвлөгөө боловсруулах
  • ЭМААБО-ны холбоотой аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, өөртөө болон бусдад эерэг зан ухамсарыг хөгжүүлэн дэмжиж тогтсон стандартуудыг хээрэгжүүлэх

Тавигдах шаардлага

  • Геологи эсвэл холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • SAP-программ дээр ажиллах ур чадвартай
  • Мэдээлэлд дүн шинжилгээ хийх ур чадвар сайн
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай
  • Геологийн Vulcan, Leapfrog болон уул уурхайн бусад программууд дээр ажиллах чадвартай байх
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай бол давуу талтай
  • Аюулгүй ажиллагааг үйл ажлаараа батлан харуулсан
  • Асуудал шийдвэрлэх чадвар, төслийн удирдлагын ур чадварыг харуулж, тасралтгүй сайжруулалтын арга хэрэгслүүдийг мэддэг байх ёстой

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.