Ажил мэргэжил

Гүний уурхайн геологич

Нээлтийн огноо: 2017-04-18
Хаалтын огноо: 2017-04-27 17:30
Хэлтэс: Гүнийн уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Геологийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр ( 2) Гүний уурхайн геологич ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байр нь тухайн багийн зорилго, зорилтот төлөвлөгөөнд хүрэх компанийн бодлого, дүрэм журмын дагуу байгууллагын нэгжийн геологийн үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилготой.

Үүрэг даалгавар

  • Өдөр тутмын далд уурхайн геологийн ажил үүргүүдийг гүйцэтгэнэ. Үүнд:
    • Хананы геологийн зураглал хийх, дээжлэлт хийх
    • Чөмгөн дээжинй бичиглэл
    • Өндөр эрсдэлтэй олборлотын хэсгүүдийг таньж илрүүлэхэд туслалцаа үзүүлэн тэдгээрийг ахлагчдаа нэн даруй мэдээлэх
    • Олборлолтын үед хаягдал ба хүдэрийг ялган тээвэрлэлтийн явцад хүдэр ба хаягдал холилдохгүй байх хяналтыг бий болгох
    • Геологийн үнэн зөв мэдээлэл бүрдүүлэх, үүнд дараах болон бусад зүйлс орно: гүний уурхайн зураглал, чөмгөн дээжийн бичиглэл, түвшний план зургийн шинэчлэл, тайлал, өгөгдөл оруулах ажлууд
    • Уулын ажлын болон өрөмдлөгийн ажлын төлөвлөлтөд оролцох
    • Тухай бүрд дотоод болон гадаад (жишээ нь, засгийн газрын тайлан) хэрэгцээнд ашиглагдах геологийн холбогдолтой уул уурхайн үйл ажиллагааны тайланг бусадтай хамтран гаргах
    • Уурхайн геологийн талаарх ойлголтыг тодорхой болгох, үүнд түвшний план зургийг тогтмол шинэчлэх болон бусад ажлууд орно
  • Геологи, уурхайн олборлолт болон металлургийн багуудтай хамтран ажиллаж нөөцийн харьцуулалттай холбоотой асуудлуудыг (жишээ нь, загварчилсан агуулга болон метал авалтыг бодит агуулга болон метал авалттай харьцуулах гэх мэт) шийдвэрлэхэд оролцох
  • Дээжний төлөөллийн судалгааг (heterogeneity) үе үе хийж гүйцэтгэн дээжлэлтийн тохиромжтой аргачлал болон дээжийн жин хэмжээг тодорхойлоход оролцох
  • ЭМААБО-ны холбоотой аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, өөртөө болон бусдад эерэг зан ухамсарыг хөгжүүлэн дэмжиж тогтсон стандартуудыг хээрэгжүүлэх
  • Ажлын тэргүүн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх, үр ашигтайгаар нэвтрүүлэхийн тулд өөрийн баг болон удирдлагатайгаа хамтран ажиллах
  • Блокчлон олборлох далд уурхайн геологийн хөгжлөөс суралцан олж авсан мэдээллээ цаашдын хайгуулын хөтөлбөрүүдэд ашиглах

Тавигдах шаардлага

  • Геологийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй эсвэл бусад чиглэлээр мэргэжил эзэмшиж уул уурхайд ажилласан туршлагатай;
  • Уул уурхайн салбарт 3-с дээш жил ажилласан;
  • Vulcan загварчлалын програм дээр сайн ажилладаг байх, AcQuire (геологийн өгөгдлийн баазын мэдлэг)-ийн болон далд уурхайн орчны туршлага мэдлэгтэй байх
  • Геологийн дата дээр төрөл бүрийн анализ хийх чадвартай
  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний ур чадвар

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.