Ажил мэргэжил

Гүний уурхайн тоног төхөөрөмжийн сургагч багш (3)

Нээлтийн огноо: 2017-09-01
Хаалтын огноо: 2017-09-15 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Хүний нөөц сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав ( 3) Гүний уурхайн тоног төхөөрөмжийн сургагч багш ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь зохих аргачлалыг ашиглан гүний уурхайн тоног төхөөрөмжийн операторуудад шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх, ажлын орчинг аюулгүй байлгахад оршино.

Үүрэг даалгавар

  • Тоног төхөөрөмжийн операторуудыг бодит, аюулгүй ажиллагааг баримталсан удирдлагаар хангаж аюулгүй ажлын туршлага, зан байдлын хувьд үлгэр жишээ болох
  • Хийгдэж буй бүх ажил холбогдох аюулгүй ажиллагааны хууль тогтоомжтой нийцэж буй, ЭМААБО-ны стандартын шаардлагыг хангаж буйг баталгаажуулахын зэрэгцээ сургалт, хувийн харилцаагаар дамжуулан аюулгүй ажиллагааны соёлыг бий болгох.
  • Эрсдэлийг тодорхойлох, бууруулах, удирдан зохицуулах асуудлыг бүх сургалтанд хамрагдаж буй ажилтнуудад таниулах
  • Ажлын байрны эмх цэгц, эрүүл ахуйг сахих
  • Сургалтын материал, шалгалтын материал бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх
  • Сургалтын хуваарь гаргаж, зохицуулах
  • Гүний уурхайд ажлын байран дээрх сургалт удирдах, заах
  • Шаардлагатай бол танхимын хичээлээр дамжуулж мэдлэг олгох, практик дадлагын хичээл зохион байгуулах, шалгалт авах, ур чадварын нотолгооны шалгалт авах.
  • Сургалтын материал, үнэлгээний хэрэгслийг сайжруулахад хувь нэмэр оруулах
  • Сургалттай холбоотой бүх баримт бичиг шинэчлэгдэж, зохион байгуулагдсан эсэхийг шалгах ба ингэснээр баримтжуулах системийг ашиглан бичиг баримтыг хадгалж, хэрэглэхэд хялбар болгох
  • Сургалтын аудит, үнэлгээнд оролцох
  • Операторын сургалтын хэрэгцээ шаардлагад нийцсэн, сургалтын зорилгыг хангасан, эзэмших ёстой ур чадвар, чадавхиуд орхигдохгүй байх нөхцлийг баталгаажуулсан байдлаар сургалтад үнэлгээ өгөх
  • Гүний уурхайн сургалтын хэлтсийн Операторын сургалт хариуцсан ахлах ажилтнуудад ажлаа шууд тайлагнана.

Тавигдах шаардлага

  • Сургалтын чиглэлээр диплом, боловсролын зэрэгтэй эсвэл дүйцэхүйц мэргэжилтэй
  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмж ашиглалт чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Хүнд тоног төхөөрөмжийн операторын гэрчилгээтэй
  • Монгол улсын B, С, М ангиллын жолооны үнэмлэхтэй
  • Ажлын байр, сургалт, үнэлгээний чиглэлийн диплом эсвэл IV түвшний гэрчилгээтэй (TAE) эсвэл түүнтэй ижил төрлийн сургалтанд хамрагдсан гэрчилгээ
  • Компьютер болон MS оффис програмууд дээр ажилладаг байх;
  • Англи болон монгол хэлээр аман болон бичгээр үр дүнтэй харилцах чадвартай байх.;
  • Техникийн бичиг баримт боловсруулалт дээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.