Тендер - Гүний уурхайн төсөл

“Гүний уурхайн цахилгааны материал нийлүүлэх” тухай

Төрөл: Санал хүсэх тухай
Тендерийн дугаар: CW2106819
Нээх огноо: 2017-01-03
Хаах огноо: 2017-01-16 17:00
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Татах

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Гүний уурхайн цахилгааны материал нийлүүлэх”-тэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Гүний уурхайн цахилгааны материал нийлүүлэх;
    1. Хувиарлах хайрцаг
    2. Цахилгааны кабел
    3. Залгуур
    4. Мотор асаах самбар - Өрмийн машинь Сэнс, Насос
  • Холбоотой үйлчилгээг хийж гүйцэтгэх

Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас харна уу. Эдгээр мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай болно.

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  1. Компанийн танилцуулга (5 хуудаснаас хэтрэхгүй)
  2. Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ болон хувьцаа эзэмшигчдийн бүтэц болон хувь хэмжээ
  3. Холбогдох тусгай зөвшөөрөл
  4. Бүтээгдэхүүний каталог
  5. Үйлдвэрлэгч болон Ханган нийлүүлэгчийн туршлага (Хэрэв Ханган нийлүүлэгч нь үйлдвэрлэгч биш бол ижил төрлийн бүтээгдэхүүн нийлүүлсэн туршлага)
  6. Гол хэрэглэгчдийн талаарх мэдээлэл (лавлагаа болон холбогдох бичиг баримт)
  7. Үйлдвэрийн мэдээлэл (бүтээгдэхүүний цар хүрээ, чанарын баталгаа болон хяналт, хүчин чадал болон үйлдвэрлэл)
  8. Үйлдвэрлэгч болон Ханган нийлүүлэгчийн ЭМААБО-ний бодлого, дүрэм, журам болон хэрэгжилт
  9. Бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтмол сайжруулах чадавхийн талаарх мэдээлэл
  10. Дотоодын чадавхийг хөгжүүлэх болон дотоодын ханган нийлүүлэлтийг хамгийн их хэмжээнд байлгах үүрэг, амлалтууд
  11. Уг бараа, үйлчилгээтэй холбоотой Ханган нийлүүлэгчийн гол боловсон хүчний мэдээлэл

Уг тендертэй холбоотой бараа бүтээгдэхүүнийг Монгол улсад үйлдвэрлэх, угсрах болон Оюу Толгой уурхайд ойрхон агуулахаас нийлүүлэлт хийх нь уг тендерт амжилттай оролцоход давуу тал бий болгоно. Эдгээрийг төлөвлөж буй Ханган нийлүүлэгч нь товч мэдээлэл бэлтгэн ирүүлэх шаардлагатай.

Санамж: Компани нь уг Тендерт оролцох хүсэлт –д сонирхлоо илэрхийлэх аж ахуй нэгжүүд нь Монгол улсад бүртгэлтэй компаниар, эсвэл Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгж байгуулан ажиллах болон Монгол дах төлөөлөгчийн газар зэргээр дамжуулан ажиллах шаардлагатай.

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи ба/эсвэл Монгол хэлээр бэлдэж 2017 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт CW2106819 – “Гүний уурхайн цахилгааны материал нийлүүлэх” гэж бичиж ирүүлнэ.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – CW2106819 – “Гүний уурхайн цахилгааны материал нийлүүлэх” гэж бичиж) 2017 оны нэгдүгээр сарын 9-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь энэхүү ажлын хүрээнд гэрээ байгуулахдаа Монголын талын оролцоог илүү дэмжих бодлогыг баримтална.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.