EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Гүний уурхайн чулуулагт тодорхойлолт өгч, бэхжүүлэлт хийх өрөмдлөг

Тендерийн дугаар: CW2110836
Нээх огноо: 2017-04-03 16:00
Хаах огноо: 2017-04-17 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа: 2017 3-Р УЛИРАЛ

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) нь туршлага бүхий боломжит компаниудыг “Гүний уурхайн өрөмдлөгийн үйлчилгээ”-тэй холбоотой Оролцох сонирхол ирүүлэхийг урьж байна.

Энэхүү Тендерт оролцох хүсэлт хүлээн авах бичиг баримт нь Оюу Толгой-н Гүний Уурхайн Төсөл-д томоохон хэмжээний өрөмдлөгийн үйлчилгээ үзүүлэх ажилд хамаарна. Энэхүү ажлын хамрах хүрээний дагуу 2017 оны сүүлчийн улирлаас эхлэн 3-5 жилийн хугацаанд жил тутамд 30.000-35.000 метр өрөмдлөгийн үйлчилгээг үзүүлэх болно.

Үүнд өрмийн торыг нягтруулах өрөмдлөг, зах ирмэгийг чиглүүлэх өрөмдлөг, баганат өрөмдлөг, томоохон ухалт малталт бүхий нягтруулах өрөмдлөгийн ажлууд багтана. Эдгээр өрөмдлөгийн ажлыг HQ болон NQ голчоор гүйцэтгэнэ.

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтуудыг ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / товхимол
  • Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Уг төсөлд оролцох боломжтой, ижил цар хүрээний ажилд удирдлагын болон өрөмдлөгийн ажил гүйцэтгэж байсан туршлага бүхий гол албан тушаалтнуудын танилцуулга мэдээлэл
  • Уг төслийг гүйцэтгэх ажлын аргачлал

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи хэл дээр бэлдэж 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Оролцох сонирхол хүсэлт хүлээн авах бичиг баримтын дугаар, Нэр) ирүүлнэ.

Компани нь энэхүү ажлын хүрээнд гэрээ байгуулахдаа Монгол талын оролцоог илүү дэмжих бодлого баримтална.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

.