Ажил мэргэжил

Гүний уурхайн үйл ажиллагааны чулуулаг ачилт болон тээвэрлэлт машины сургагч /2/

Нээлтийн огноо: 2019-04-18
Хаалтын огноо: 2019-05-01 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл –Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр ( 2) Гүний уурхайн үйл ажиллагааны чулуулаг ачилт болон тээвэрлэлт машины сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд чанартай сургалтыг явуулах, сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургалтын үр дүнг үнэлэх, сургалтын материалд зохих өөрчлөлтийг оруулах, сургалтын материалыг компаний бодлого, журам, стандартад нийцүүлэн боловсруулахад оршино.

Үүрэг даалгавар:

  • Бизнесийн зорилгод нийцсэн сургалтыг явуулж, ажилчдад ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай зохих ур чадваруудыг эзэмшүүлэх
  • Шаардлагатай үед мэдээлэл, нөөц бололцоог солилцох үүднээс дотоодын оролцогч талуудтай хамтарч ажиллах
  • Шаардлагатай үед хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн сургалтыг боловсруулах, тохирох шийдлүүдийн талаар зөвлөгөө өгөх
  • Шаардлагатай үед хуулийн шаардлагын дагуу зайлшгүй болон зайлшгүй бус сургалтыг явуулах, тайлагнах
  • Хүний нөөц болон сургалтын багийн нэг хэсгийн хувьд, Оюу Толгойн удирдлагын баг болон уурхайн ажилтнуудад аюулгүй ажиллагааны биет манлайллыг үзүүлэх
  • Үйл ажиллагааны багт дэмжлэг үзүүлэх багийн хувьд, сургах болон хөгжүүлэх, биечлэн харилцах замаар аюулгүй байдлын соёлыг хөгжүүлэхийн хамт хариуцсан ажлын талбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, ЭМААБО-ы стандартыг бүрэн дүүрэн дагаж мөрдүүлэх;
  • ОТ-н баталсан сургалтын бүтэц, сургалтын багц, УЧН баримт бичигт заасны дагуу сургалт явуулах
  • Стандартын дагуу ажилтныг сургах, зөвлөгөө өгөх, дадлагажуулах
  • Ажлын талбарын тусгай сургалтын төлөвлөгөөнд дэмжлэг үзүүлэх зорилгоор шаардагдах сургалтыг зохион байгуулах, явуулах
  • Сургалтын төлөвлөгөөний биелэлтийг хангах зорилгоор сургалтын стратегийг танилцуулах, ажлын талбарын тусгай сургалтын зорилтуудын мэдээллийг түгээх
  • Дотоод сургалтын чадавхыг хурдан хугацаанд бүрдүүлэхийн тулд үр дүнтэй сургагч багш бэлтгэх хөтөлбөр хүргэх
  • Шаардлагатай үед бусад сургагч, ажилтнуудад сургалт, хөгжлийн зөвлөгөө өгөх
  • Явагдаж буй сургалтууд нь гүний уурхайн сургалтын хэрэгцээг хангаж буй эсэхэд үнэлгээ хийж, сургалтын зорилтуудыг хангаж, өөрчлөлт хийх шаардлагатай үед зохих арга хэмжээг авах

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсрол эсвэл түүнтэй адилтгах диплом, сертификатыг (жишээ нь дадлагажигч, мэргэшлийн гэрчилгээ) академи эсвэл мэргэжлийн сургалтын төвөөс авсан байх
  • Сургалт, үнэлгээний сертификат IV
  • Гүний уурхайн болон сургалт. Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмж, бүх загварын LHD машины мэдлэгтэй мөн ажиллуулдаг туршлагатай байх. Уул уурхайн систем, процессын өргөн мэдлэгтэй, шинэ технологи, санаачлалыг хүлээн авч үргэлжлүүлэн суралцах, дасан зохицох чадвартай байх
  • Уурхайн талбарт 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Техникийн ур чадвар, мэдлэг, өөрийн ажлын хүрээнд хуримтлуулсан туршлагаа харуулах, хуваалцах,
  • Мэдлэг, туршлагаа тасралтгүй нэмэгдүүлэх хөгжүүлэх үүднээс эрх зүйн ба техникийн өөрчлөлт, сайжруулалтын талаар өөрийгөө хамгийн сүүлийн үеийн мэдээлэлтэй байлгах
  • Өөрийн давуу ба сул талуудыг мэддэг бөгөөд эдгээрийг сайжруулах тал дээр анхаарах
  • Багт шаардагдах мэдлэг, чадвар, туршлагын хэрэгцээг тодорхойлж, тэдгээрийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах
  • Сургалтад бэлтгэх, сургалтыг явуулахдаа мэргэжлийн ур чадвараа харуулах
  • Сургалтын агуулгыг заах, үнэлгээний удирдлагыг ашиглахдаа нарийн нямбай байж, анхаарал хандуулах

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Энэхүү албан тушаалд сонгогдохын тулд урьдчилан шалгаруулалтын бүх асуултад хариулсан байх ёстойг анхаарна уу.

Өргөдлийн маягтыг Англи хэл дээр бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.