EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Гүний уурхайн үйл ажиллагаа ложистикийн удирдлага зөвлөмжийн үйлчилгээ

Тендерийн дугаар: CW2108934
Нээх огноо: 2017-02-17 14:00
Хаах огноо: 2017-03-03 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:
Баримт бичиг:
Татах

“Оюу Толгой” ХХК “цаашид ‘Компани’ гэх” туршлага бүхий боломжит компаниудыг Гүний Уурхайн Үйл Ажиллагаа Ложистикийн Удирдлага Зөвлөмжийн Үйлчилгээ-тэй холбоотой тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендерт оролцох хүсэлтийн зорилго нь Оюу Толгой Гүний Уурхайн материал техник хангамжийн тогтолцооны стратегийн үнэлгээг үзүүлэх юм. Уг зорилгод уурхайн дотогш болон гадагш хүн хүч болон бараа материалыг тээвэрлэх зохистой шийдлийг тодорхойлохын тулд санал болгосон ложистикийн сүлжээний дүн шинжилгээ агуулагдсан болно.

Энэ ажлын үр дагавар нь хүн хүч ба бараа матералыг газрын гадаргаас Босоо Ам 2-оор дамжин гүний уурхай руу болон уурхайн ажлын бөгөөд агуулахын талбар даяар тээвэрлэхэд зохистой шийдэл байх болно. Тодорхой хугацаанд Босоо Ам 1 болон Босоо Ам 2-ын систем үйл ажиллагаагаа зэрэг явуулна. Уг хугацааны хоорондох удирдлагын үзэл баримтлалын үнэлгээ зорилгод агуулагдсан болно. Зорилго нь үндсэн хоёр бүлэгт хуваагдсан ба үүнд: хүн хүчний тээвэрлэлт болон эд барааны тээвэрлэлт түүний агуулах болон ачилт багтсан болно.

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  1. Компаний танилцуулга/брошур; тоног төхөөрөмжийн болон чадварын мэдэгдэл.
  2. Өмнөх ижил төстэй ажлын туршлагын мэдээлэл, өмнөх төслүүдийн жишээ болон тулгарсан асуудлуудын мэдэгдэл, хэрэгжүүлсэн шийдлүүд болон үр дагаварууд.
  3. Төсөлд удирдлага, зураг төсөл болон ложистикийн зөвлөмжийн зүгээс оролцож болзошгүй гол мэргэжилтнүүдийн танилцуулгуудын жишээ
  4. Төсөлд хандах хандлагын арга зүй болон ажлын урсгалын үйл явцын жишээ

Компани боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи ба/эсвэл Монгол хэл дээр бэлдэж 2017 оны 3-р сарын 03-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цагаар) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Тендерийн дугаар Тендерийн нэр гэж бичих) ирүүлнэ.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт- Тендерийн дугаар- Тендерийн нэр) 2017 оны 2-р сарын 24-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь энэхүү ажлын хүрээнд аль ч гэрээнд Монголын талын оролцоо ач холбогдолтой гэдгийг онцолж байна.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу Толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу Толгой” компанийн нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй болон Master Supplier Database-д бүртгэлгүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/en/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

.