Ажил мэргэжил

Дадлагажигч оюутан (6)

Нээлтийн огноо: 2018-10-08
Хаалтын огноо: 2018-10-22 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

"Оюу толгой" ХХК нь Дэд бүтэц, үйлчилгээний хэлтэс- –Улаанбаатар хотод 6 сарын хугацаатай дадлага хийх зургаан (6) Дадлагажигч оюутан шалгаруулж авна.

“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.

Үүрэг даалгавар

  • Тээврийн хэрэгслийн ашиглалт, засварлалт, үйл ажиллагааны болон буруу хэрэглээнээс үүдсэн эвдрэлийг илрүүлэн үүнийг залруулах арга хэмжээг засварын багуудтай тодорхойлох
  • Эйр кондейшн системийн нийтлэг эвдрэлийн шалтгааныг тодорхойлж, системийн ажиллагааг уртасгах тал дээр засварын нарийвчилсан төлөвлөгөө гаргах
  • Тоног төхөөрөмжийн тасралтгүй найдвартай ажиллагаатай холбоотойгоор уурхайн үйл ажиллагаанд чухал дэмжлэг үзүүлдэг техникүүдийн дунд болон урт хугацааны төлөвлөгөөнд оролцон, төлөвлөгөөт засвар болон төлөвлөгөөт бус захиалагдан ирж буй сэлбэгийн тохирлыг шалгах, ямар төрлийн сэлбэгийн бэлэн байдал байх дээр үнэлэлт дүгнэлт хийх дээр хамтран ажиллах
  • Уурхай дээрх шаардлагын дагуу хөдөлгөөнт тоног төхөөрөмж ассаны дараагаар их гэрэл автоматаар асдаг болгох сайжруулалт хийх
  • Хаягдал зай хураагуурын хэрэглээг уртасгах, машин тоног төхөөрөмж дээр нарны зай хураагуур суулгаж цэнэглэх болон бусад арга замыг судлаж, хамтран туршилт хийх

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн
  • Дараах чиглэлээр гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангид суралцаж байгаа дөрөвдүгээр дамжааны оюутан байх
  • Дараах мэргэжлээр сурдаг байх. Үүнд:
    • Механикийн инженер
  • Сурлагын голч үнэлгээ 3.2 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
  • Англи хэлний бичгийн болон ярианы мэдлэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
    • Товч намтар (англи, монгол хэлээр)
    • Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)
    • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар

Өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.