Ажил мэргэжил

Дадлага хийх боломж

Нээлтийн огноо: 2017-05-05
Хаалтын огноо: 2017-05-19 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

"Оюу толгой" ХХК нь дараах хэлтсүүдэд уурхайн талбарт болон улаанбаатар хотод зуны дадлага хийх (3 сар) оюутан шалгаруулж авна.

Энэхүү дадлагажуулах хөтөлбөрийн үндсэн зорилго нь гурав буюу түүнээс дээш курсад амжилттай дэвшин суралцах оюутнуудыг мэргэжлийн чиглэлээрээ Оюу Толгой компанид дадлага хийх боломжоор хангахад оршино. Түүнчлэн энэхүү хөтөлбөрөөрөө Оюу Толгой компани нь оюутнуудад сургуулиа төгсөхөөс өмнө өөрсдийн авьяас, ур чадварыг тодорхойлж, онолын мэдлэгээ ажлын байран дээр бататган хөгжүүлэх боломжийг олгодог.

Уурхайн талбарт:

  • Баяжуулалтын засвар үйлчилгээний хэлтэс - 4 дадлагажигч оюутан
  • Баяжуулалтын техникийн үйлчилгээний хэлтэс – 4 дадлагажигч оюутан
  • Геологи болон уурхайн техникийн үйлчилгээний хэлтэс – 4 дадлагажигч оюутан
  • Байгаль орчин, биологийн төрөл зүйл хариуцсан хэлтэс – 2 дадлагажигч оюутан

Улаанбаатарт:

  • Санхүүгийн хэлтэс – 4 дадлагажигч оюутан
  • Хангамжийн хэлтэс – 4 дадлагажигч оюутан
  • Олон нийттэй харилцах хэлтэс – 6 дадлагажигч оюутан

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн байх
  • Холбогдох чиглэлээр гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангид 2017-2018 оны хичээлийн жилд гурав болон түүнээс дээш курсэд дэвшин суралцах оюутан байх
  • Дараах мэргэжлээр сурдаг байх. Үүнд:
    • Уул уурхайн ашиглалтын технологийн инженер
    • Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер
    • Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер
    • Ашигт малтмалын баяжуулалтын технологийн инженер
    • Металлургийн инженер
    • Химич
    • Геологич, геотехникч
    • Маркшейдер
    • Байгаль орчин
    • Санхүү, нягтлан бодох бүртгэл
    • Гадаад худалдаа
    • Сэтгүүл зүй
    • Олон улсын харилцаа
  • Сурлагын дундаж үнэлгээ 3.2 ба түүнээс дээш байх (4.0 хүртлэх томьёоллоор)
  • Англи хэлний бичгийн болон ярианы мэдлэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

  • Цахим өргөдлийн маягтыг бүрэн гүйцэт бөглөх (цахим өргөдөлийн энэхүү холбоосоор орж бөглөнө үү. https://form.jotform.me/71168081962460 )
  • Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл болон Товч намтар
  • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.