Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Даланзадгад сумын Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөр

Монгол Улс, Улаанбаатар хот,

“Оюу толгой” компанийн Өмнөговь аймагтай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний хүрээнд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-г 2015 онд үүсгэн байгуулсан. Тус сан жил бүр 5 сая ам. долларын санхүүжилтийг “Оюу толгой” компаниас авч олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр байна.

Уг ажлын нэг нь Өмнөговь аймгийн ЗДТГазраас санаачилсан Даланзадгад сумын Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн ЗДТГазар нийтийн тээврийн хэрэгслийг нийлүүлэх тендер зохион байгуулж, “ЭКОЛОГБУС” ХХК шалгаран нийт 8 ширхэг автобусыг үйлдвэрлэн нийлүүлэхээр боллоо. Удахгүй захиалагч тал болох Өмнөговь аймагт J-800EV-B загварын 8 ширхэг цахилгаан автобус очно. Цахилгаан автобус учир ямар ч утаа ялгаруулахгүй бөгөөд жинхэнэ монгол инженерүүдийн бүтээсэн үндэсний үйлдвэрлэл юм. “ЭКОЛОГБУС” төсөл хэрэгжсэнээр:

  • Өмнөговь аймгийн 2017 оны үндсэн чиглэлд тусгасан ажил биеллээ олж, нийт хүн амын 1/3 нь амьдардаг Даланзадгад хотод нийтийн тээврийн үйлчилгээ шинэ шатанд ахина
  • Даланзадгад хотын алслагдсан хороо, гэр хороололын иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ хүрнэ
  • Нийтийн тээврээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настангууд үнэ төлбөргүй үйлчлүүлэх бололцоотой
  • Үйлчилгээг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ

“Оюу толгой” ХХК, Өмнөговь аймаг, Ханбогд болон бусад сумдын хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-г үүсгэн байгуулсан юм.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.