Ажил мэргэжил

Данс бүртгэлийн ажилтан

Нээлтийн огноо: 2017-03-27
Хаалтын огноо: 2017-04-06 17:30
Хэлтэс: Гүнийн уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойн гүний уурхайн төсөл - Санхүүгийн хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Данс бүртгэлийн ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь санхүүгийн тооцоо бүртгэлийг төсөлд хийгдсэн ажил үйлчилгээний бодит зардал, үнэлгээтэй тохирч байгаа эсэхийг нягтлахад Ахлах нягтлан бодогч, Нягтлан бодогчид дэмжлэг үзүүлж ажиллана.

Үүрэг даалгавар

SAP системийг ашиглан дараах дэмжлэг үзүүлж ажиллана. Үүнд:

  • Систем дээр захиалга болон Үйлчилгээний мэдээлэл үүсгэх;
  • Төслийн цахимаар батлах хэрэгслийг ашиглан ажлыг зохион байгуулах, шийдэгдээгүй ажлын явцыг шалгах;
  • Төслийн цахимаар батлах хэрэгсэлд шаардлага хангаагүй хүсэлтийг олж тодорхойлох, татгалзах болон шаардлагатай бол удирдлагад мэдэгдэх;
  • Гүний уурхайн төслийн Санхүүгийн багийн э-мэйл хаягийг шалгаж хөтлөх;
  • Шинээр орж буй хүмүүст SAP системийн талаар сургалт явуулах;
  • SAP системээс төслийн сар бүрийн болон ерөнхий явцын тайлан боловсруулж Төслийн хяналтын багт илгээх;
  • SAP болон Prism системийн сар бүрийн тооцоог нийлүүлэхэд туслалцаа үзүүлэх;
  • LEAN үзүүлэлтийг тогтмол шинэчилж багийн гүйцэтгэлийг хянахад оролцох;
  • Албан тушаалын дагуу гүйцэтгэсэн бүх санхүүгийн ажлын даалгавар тус бүр дээр зааварчилгаа гаргах
  • Сар бүрийн төгсгөлд холбогдох дагалдах бичиг баримтыг холбогдох дүрэм журмын дагуу зохих хэлбэрээр хадгалах;
  • Төслийн зөвшөөрөл олгох матрицад тусгайлан бичигдсэн буюу санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой бүх бичиг баримт дээр төслийн санхүүгийн эрх хэмжээг дагаж мөрдөх;
  • Дотоод болон хөндлөнгийн аудитид шаардлагатай мэдээллийг цуглуулах.

Тавигдах шаардлага

  • Нягтлан бодох бүртгэл болон холбогдох бусад чиглэлээр зэрэгтэй буюу зэрэг авахаар суралцаж байгаа;
  • Мэдээлэл системд оруулах болон захиргааны ажил, хэрэглэгчийн үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай;
  • Microsoft оффисийн програмууд тэр дундаа Excel програмын өндөр түвшний мэдлэгтэй;
  • SAP дээр ажилласан туршлагатай бол сайн;
  • Анхаарал төвлөрүүлж ажиллах, асуудал шийдвэрлэх чадвартай;
  • Монгол, англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.