Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Дисковер Монголиа 2018” чуулга уулзалтад үндсэн илтгэл тавив

Монгол Улс, Улаанбаатар хот - Өнөөдөр “Оюу толгой ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Дисковер Монголиа 2018” чуулга уулзалтад оролцож, үндсэн илтгэл тавив. Оюу толгой компани тус чуулга уулзалтыг зохион байгуулахад хамтран ивээн тэтгэгчээр оролцож байна. Ноён Торрес уул уурхайн салбарт ажилласан 30 гаруй жилийн хугацаанд Оюу толгойг удирдан ажилласан хоёр жил түүний карьерийн оргил болж байгаад бахархалтай байгаагаа илтгэлийнхээ үеэр онцолсон юм.

Торрес захирал 30 гаруй жилийн ажлын туршлагаа хуваалцаад монгол залуустай ажилласан сүүлийн хоёр жил түүний карьерийн оргил болж байгаад баяртай байгаа гэдгийг онцлов:
“Өнөөдрийн байдлаар Оюу толгой 16,000 гаруй үндсэн болон гэрээт ажилтантай. Тэдний 93 гаруй хувийг авьяаслаг, чадвартай, дэлхийд өрсөлдөх Монгол мэргэжилтнүүд бүрдүүлж байна. Энэ бүгдийг нэгтгэж үзвэл Оюу толгойг дэлхийн уул уурхайн тэргүүлэгч болгоход 45,000 гаруй хүн өөрсдийн хувь нэмрээ оруулж байна. Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй Рио тинто группийн бусад уурхайнуудаас Оюу толгойн үйл ажиллагаа аюулгүй ажиллагааны үзүүлэлтээрээ тэргүүлж, 2017 онд Рио тинто группийн Гүйцэтгэх захирлын нэрэмжит аюулгүй ажиллагааны шагнал хүртсэнийг та бүхэнд дуулгахдаа баяртай байна.”

Оюу толгойн оруулж буй хувь нэмрийн талаар дараах зүйлийг ярив:
“Оюу толгой нь дэлхийн уул уурхайн түүхэн дэх цорын ганц хамгийн том биш юм гэхэд хамгийн том хөрөнгө оруулалтын нэгд зүй ёсоор орно. 2010 оноос хойш манай компани Монгол Улсын Засгийн газарт татвар, хураамж, төлбөр хэлбэрээр 1.6 тэрбум ам.доллар буюу 2.9 их наяд төгрөг төлсөн байна. Манай компани Оюу толгой төслийн бүтээн байгуулалт, ашиглалтын үйл ажиллагаанд зориулж Монгол Улсад нийт 8 тэрбум гаруй ам.доллар буюу 15 их наяд төгрөг зарцуулсан ба энэ нь Монгол Улсын 2017 оны татварын нийт орлогоос гурав дахин их байна.”

“Монголд үйлдвэрлэв” стратегийн хэрэгжилтийн үр дүнгийн талаар ийнхүү ярив:
“Өнгөрсөн хугацаанд бид “Монголд үйлдвэрлэв” стратегийг хэрэгжүүлэхэд анхаарч ирлээ. Стратегийн ашиг тусыг тодоор харж болно. Бид одоо ган бөмбөлөг, радио дамжуулагчтай шошго, шохой, ажлын хувцас, баяжмалын уут, ажлын гутал, бээлий, хуванцар бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авч байна. Эдгээр бүтээгдэхүүний ихэнхийг дотоодод анх удаа үйлдвэрлэж байгаа. Оюу толгой компани 2010 оноос хойш дотоодын худалдан авалтад 2.5 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан ба цаашид ч энэ тоог нэмэгдүүлнэ.”

Энэ амжилтыг бүтээхэд оролцогч талууд шийдвэрлэх үүрэгтэй байсныг онцлов:
“Манай компанийн бүхий л ололт амжилт хувьцаа эзэмшигчид, Монгол Улсын Засгийн газар, Туркойз хил ресурс, Рио тинто, ханган нийлүүлэгчид, бизнес эрхлэгчид, хамгийн гол нь орон нутгийн оролцогч талуудын маань хамтын ажиллагаатай салшгүй холбоотой. Манай компанийн бүхий л ололт амжилт хувьцаа эзэмшигчид, Монгол Улсын Засгийн газар, Туркойз хил ресурс, Рио тинто, ханган нийлүүлэгчид, бизнес эрхлэгчид, хамгийн гол нь орон нутгийн оролцогч талуудын маань хамтын ажиллагаатай салшгүй холбоотой.”

Торрес захирал илтгэлийнхээ төгсгөлд “Оюу толгой шиг хариуцлагатай, тогтвортой уул уурхайн төслүүд МУ-ын эдийн засгийн өсөлтийн үндэс суурь болж байгаа гэдэгт бид гүнээ итгэдэг” гэв.

Гүйцэтгэх захирал Армандо Торресийн илтгэлийн танилцуулгыг эндээс үзнэ үү.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.