Боловсрол, сургалт

Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр

Оюу толгой ХХК Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай 2010 онд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд таван жилийн хугацаанд дотоод, гадаадын тэтгэлэг олгохоор гарын үсэг зурсан. Бид үүрэг амлалтаа амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд 2016 оноос эхлэн “Оюу толгой компанийн нэрэмжит Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байна. “Оюу толгой” компанийн Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын их, дээд сургуульд уул уурхайн чиглэлээр амжилттай суралцаж байгаа оюутан сурагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй тэдний сурч хөгжих боломжийг дэмжих зорилготой юм. 2010 оноос хойш 230 оюутанд уг тэтгэлгийг олгоод байна.