Худалдан авалт

Дотоодын төвлөрсөн ложистик үйлчилгээ ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Дотоодын төвлөрсөн ложистик үйлчилгээ” ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

"Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.

Ажлын цар хүрээний тухай:

Ханган нийлүүлэгч нь Улаанбаатар - Оюу толгой уурхай болон бусад чиглэлд доор дурьдсан “ложистик үйлчилгээ”-г ханган нийлүүлэх ба үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:

  • Дотоодын тээвэрлэлтийн үйлчилгээ
    • Энгийн ачааны тээвэрлэлт, дотоод хүргэлт
    • Овор ихтэй тоног төхөөрөмж болон сэлбэгүүд
    • Түргэн муудах ачааны тээвэрлэлт
    • Химийн болон аюултай ачаа
    • Температурын хяналттай тээвэрлэх ачаанууд гэх мэт
  • Ачаа хүлээн авах, дамжин өнгөрүүлэх үйлчилгээний төвлөрсөн төв
    • Ачаа хүлээн авах, шалгах
    • Ачаа хадгалалт, агуулах дотор болон гадна
    • Ачааг баглаж нэгтгэх, ачих
    • Баглаа боодлын сайжруулалт гэх мэт
  • Гаалийн зуучлалын үйлчилгээ
    • Экспорт, импортын гаалийн зуучлалын үйлчилгээ
    • Гаалийн зуучлалын бусад үйлчилгээ гэх мэт
      • Шаардагдах зөвшөөрөл, шинжилгээний хариу авах
      • Бусад
  • Тоног төхөөрөмж
    • 20/40 тонн контейнер
    • Задгай ачаа тээвэрлэх ачааны машин
      • 1 тонн, 5 тонн, 10 тонн, 40 тоннын даацтай байх
    • Овор, хэмжээ ихтэй барааг тээвэрлэхэд зориулсан нам тавцант чиргүүл
    • Темпратурын хяналттай ачааг тээвэрлэхэд зориулсан ачааны машин
    • Хөдөлгөөнт кран
    • Сэрээт өргөгч
  • Зориулалтын агуулахын талбайтай байх
    • Хамгийн багадаа дотор 1500м2, гадаа 1000м2, ачилт буулгалтын 2000м2 багтаамж бүхий тус тус талбайтай байх
    • Ачилт буулгалтын тавцан
  • Сургагдсан туршлагатай, мэргэшсэн баг, ажиллах хүчин, удирдлагын баг

Шаардагдах тоног төхөөрөмж, боловсон хүчин:

** Бүх тоног төхөөрөмжүүд үзлэг оношлогоонд хамрагдсан байх

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*)
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Компанийн товч танилцуулга
    • Компанийн өмчлөл/ эзэмшигчдийн мэдээлэл
    • Компанийн чартер
    • Удирдлагын багийн бүтэц, гишүүдийн танилцуулга
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин

* - Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд ороогүй бол нэмэлт материал гэсэн хэсэгт оруулна уу.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Тусгай зөвшөөрлүүд хамааралтай бол (хуулбар)
  • Ажлын цар хүрээнд шаардлагатай бусад нэмэлт бичиг баримтууд

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 5-р сарын 23-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Уг тендертэй холбоотой мэдээлэл өгөх уулзалт доорх хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгжүүд suppliersessions@ot.mn хаягт хандаж бүртгүүлнэ үү.

  • Мэдээллийн уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүртгүүлсэн оролцогчдод suppliersessions@ot.mn хаягаар эргэн мэдэгдэх болно.

Хаана

Хэзээ

Мэдээлэл өгөх уулзалтын бүртгэл дуусах хугацаа

Бүртгэл хийх хаяг

Улааныаатар хотод

2019 оны 5-р сарын14

2019 оны 5-р сарын 13ны 17:00 цаг

suppliersessions@ot.mn

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР