Худалдан авалт

Дулааны станцын нүүрс ханган нийлүүлэх, тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК боломжит туршлагатай компаниудыг “Дулааны станцын нүүрс Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Оюу толгойн уурхай хүртэл тээвэрлэн нийлүүлэх” тендерт Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм

Ажлын цар хүрээний тухай:

Ханган нийлүүлэгч нь Дулааны станцын нүүрс Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Оюу толгойн уурхай хүртэл тээвэрлэн нийлүүлэнэ.  Үүнд:

Тээвэрлэлтийн шаардлага:

  • Жилд 70,000 тон нүүрсийг тээвэрлэх хүчин чадалтай байх
  • ОТ компаний хуваарийн дагуу нийлүүлэлтийг гүйцэтгэх
  • Хангалттай тооны нүүрс тээвэрлэх ачааны автомашинтай байх
  • ОТ компани нүүрсний эрэлт хэрэгцээний мэдээллийг урьдчилан гаргах болно
  • Тээвэрлэлтийн машины тоог нэмэгдүүлэх багасгах уян хатан нөхцөлтэй байх
  • Тээвэрлэлтийн машины засвар үйлчилгээг бие даан хариуцах чадвартай байх
  • Автомашинууд Монгол улсын хууль дүрэм болон ОТ-н шаардлагыг хангасан байх

Нүүрсний техникийн шаардлага:

  • Шигшсэн хог хаягдалгүй нүүрс байх
  • Доорх техникинй нөхцөлийг хангасан чанартай байх

Coal Property

Design

Range

Ash Plant Design

Proximate Analysis (% as-received basis)

Total Moisture

10.5

4 - 17

17

Ash

24.8

10 - 33

40

Volatile Matter

25.1

18 - 30

Fixed Carbon

39.0

35 - 55

Sulphur

0.6

0.6 - 1.0

Ultimate Analysis (% dry, ash-free)

Carbon

85.9

84 - 87

Hydrogen

5.15

2.0 - 6.7

Nitrogen

1.97

1.7 - 2.3

Sulphur

0.96

0.8 - 1A

Oxygen

6.00

4.6 - 7.6

Chlorine

0.02

0.01 - 0.03

Specific Energy

Gross Calorific Value (kcal/kg, as-received basis)

5394

4415 - 6205

Gross Calorific Value (MJ/kg, as-received basis)

22.6

18.5 – 26.0

18.5

Ash Fusion Temperatures (reducing atmosphere, °C)

Initial Deformation

1080

1080 - 1400

Sphere

1110

1100 - 1400

Hemisphere

1200

1200 - 1400

Flow

1350

1300 - 1400

Coal Size

Maximum Top Size (mm)

10.0

Minimum size of (mm)

0.0

Ерөнхий шаардлагууд:

  • Энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт нь зөвхөн Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчидэд хамааралтай болно. Оюу толгойн Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх бодлогын дагуу Өмнөговийн ханган нийлүүлэгч гэж доорх шаардлагыг хангасан үндэсний ханган нийлүүлэгчийг хэлнэ. Үүнд:
    • Өмнөговь аймагт бүртгэлтэй байх,
    • Өмнөговь аймагт бараа үйлдвэрлэдэг, нийлүүлдэг, эсвэл үйлчилгээ үзүүлдэг байх,
    • Нийт үндсэн ажилтны 75-аас дээш хувь нь Өмнөговь аймагт амьдарч, ажилладаг Монгол Улсын иргэн байх,
    • “Оюу толгой” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж буй тухайн байгууллагын төв эсхүл салбар нь Өмнөговь аймагт бүртгэлтэй байх
    • Өмнөговь аймаг/сумын засаг захиргааны тодорхойлолт дээр үндэслэн энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэт зарлагдснаас хойш Өмнөговь аймагт бүртгүүлсэн аливаа ханган нийлүүлэгчийг хүчингүйд тооцно
    • Тухайн аймаг, сумын засаг захиргаанаас авсан тухайн захиргаанд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдагыг баталгаажуулсан “Аж ахуйн нэгж”-ийн тодорхойлолт

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар) 
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Тухайн аймаг, сумын засаг захиргаанаас авсан тухайн захиргаанд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдагыг баталгаажуулсан “Аж ахуйн нэгж”-ийн тодорхойлолт

*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд ороогүй бол “Нэмэлт хавсралт” хэсэгт оруулна уу.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Тусгай зөвшөөрлүүд хамааралтай бол (хуулбар)

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон бусад холбогдох нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг бидний http://ot.mn/suppliers/ хаягаар орж танилцана уу.

Сонирхсон ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/  цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай. Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтээ Англи болон/эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 8-р сарын 5-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Уг тендертэй холбоотой мэдээлэл өгөх уулзалтууд доорх хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгжүүд Suppliersessions@ot.mn  хаягт хандаж бүртгүүлнэ үү.

  • Мэдээллийн уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүртгүүлсэн оролцогчдод suppliersessions@ot.mn хаягаар эргэн мэдэгдэх болно.
  • Нэг аж ауйн нэгжээс 2-3 хүн оролцох боломжтой.

Хаана

Хэзээ

Мэдээлэл өгөх уулзалтын бүртгэл дуусах хугацаа

Бүртгэл хийх хаяг

Даланзадгад сум

2019 оны 7 -р сарын 30

2019 оны 7-р сарын 28

Suppliersessions@ot.mn 

Ханбогд сум

2019 оны 8-р сарын 1

2019 7-р сарын 30

Suppliersessions@ot.mn 

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

                                                                                       “ОЮУ ТОЛГОЙ” ХХК                                                                                                                                                       ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР