Ажил мэргэжил

Дунд хугацааны төлөвлөлтийн инженер

Нээлтийн огноо: 2018-08-06
Хаалтын огноо: 2018-08-17 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Дунд хугацааны төлөвлөлтийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уурхайн төлөвлөлтийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу өргөн цар хүрээнд хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • IPP-д өгөгдөл оруулах зэрэг сарын, улирал тутмын төлөвлөлт, тайлан гаргахүйл явцад дэмжлэг үзүүлэх
  • Уурхайн төсөл төлөвлөгөөг нарийвчлан хянаж шалган гадаадад байрлах Уурхайн төлөвлөлтийн баг болон уурхайн талбарт ажилладаг хэрэгжилтийн багуудтай нягт хамтран ажиллаж тэдгээр багуудын үйл ажиллагаа нь зорилтод нийцсэн, уурхайн төсөл төлөвлөгөөний стандартад нийцэж буй эсэхийг баталгаажуулах.
  • Уурхайн зураг төсөл, архивын хадгалалт, тэдгээрийн бүрэн бүтэн байдал/ашиглалтыг хариуцах
  • Уурхай дахь барилга байгууламжуудын төлөвлөлт, зураг төслийг гаргах, барилга угсралтад бэлтгэх
  • Уурхай доторх талбай хариуцагчид болон ложистикийн үйл ажиллагааг дэмжих стратеги, төлөвлөгөө боловсруулан гүний уурхайн төслийн бүх багуудтай хамтран ажиллах.
  • Гадаадхарилцагчталуудынтехникийнасуултуудадхариуөгч,барилгынбагуудтайбүтээн байгуулалтын үе шатыг дуустал хамтран ажиллах
  • Хуваарьт төлөвлөгөөний хүчин төгөлдөр байдлыг сар бүрийн үечлэлтэйгээр шинжлэн судалж, эдгээр төлөвлөгөөтэй холбоотой сайжруулалтын төслүүдийг удирдах, шаардлага тавих.
  • Өндөр чанартай, нарийвчилсан төлөвлөгөө боловсруулагдаж байгаа эсэхийг хянах зорилгоор бүтээн байгуулалтын үйл ажиллагаа болон хариуцах ажлын талбаруудад гүний уурхайд хийгдэх хяналт шалгалтыг зохих давтамжтай төлөвлөн зохицуулах
  • Хуваарьт ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах төлөвлөлтийн болон туслах материалыг цаг хугацаанд нь боловсруулан гаргах
  • Төслийн үндсэн үе шатууд, Гүний уурхайн бүтээн байгуулалтын үндсэн зорилтуудад нийцсэн ажлын хуваарь, төлөвлөгөөг боловсруулахын тулд Уурхайн зохицуулалт, Олборлолт болон Гүний уурхайн бүтээн байгуулалтын үйлчилгээний (UDS) гэрээт гүйцэтгэгч нартай нягт хамтран ажиллах.
  • Техникийн үйлчилгээний хэлтэст хамаарах төрөл бүрийн хурал уулзалтад оролцох, удирдах, зохион байгуулах.

Тавигдах шаардлага

  • Уурхайн инженер эсвэл холбогдох уул уурхайн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Өргөн цар хүрээний өргөтгөл малталтын ажлын туршлага, барилга байгууламж хүлээлцэх, гэрээний менежмент дээр ажиллаж байсан бол давуу талтай
  • Хүдрийн биетийн загварчлал, уурхайн ашиглалтын хугацааны төлөвлөгөөний талаар ойлголттой
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг
  • Автокад, Вулкан, Сурпак зэрэг уул уурхайн зураглалын програм дээр ажиллах ур чадвартай байх.
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай бол давуу талтай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
    • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)





Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.