Ажил мэргэжил

Дэд бүтцийн инженер

Нээлтийн огноо: 2016-10-20
Хаалтын огноо: 2016-11-01
Хэлтэс: Гүнийн уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Инженерчлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Дэд бүтцийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь гадаргын дэд бүтцийн ажлуудыг хийж гүйцэтгэх хугацаанд Дэд бүтцийн ахлах инженерт дэмжлэг үзүүлэх бөгөөд үүнд төслийн мэргэжилтнүүд болон тухайн хэсгийн хариуцсан хүмүүстэй, EPCM (Инженерчлэл, хангамж, барилга угсралт, удирдлага) үйлчилгээ үзүүлэгчид, багуудтай хамтарч ажиллах зэрэг багтана.

Үүрэг даалгавар

  • Энэхүү ажил үүргийг гүйцэтгэх явцдаа дэд бүтцийн ахлах инженерт дэмжлэг үзүүлэх;
  • Мэдээлэл авах, шаардлагатай үед холбогдох талаас дэмжлэг туслалцаа авах гэх мэт EPCM үйлчилгээ үзүүлэгчдийн зүгээс ирсэн аливаа хүсэлтүүдэд хариу өгөх;
  • Хүлээлгэж өгсөн EPCM-ийн холбогдолтой бичиг баримтыг мэргэжлийн талаас хянаж үзэх, мөн тухайн бичиг баримтад техникийн мэргэжилтнүүд болон тухайн хэсгийн хариуцсан хүмүүсээс санал дүгнэлтийг нь авах;
  • Инженерийн зураг төсөл батлуулах болон ажил эхлүүлэх, ашиглалтанд өгөхтэй холбоотой зөвшөөрөл авах ажил үүрэгт дэмжлэг үзүүлэх;
  • Инженерийн өргөн хүрээний мэргэжилтнүүд болон EPCM гүйцэтгэгчид, багууд, зөвшөөрлийн баг, байгууллагын үндсэн техникийн мэргэжилтнүүд зэрэг оролцогч талуудтай үр дүнтэй, идэвхтэй харилцах.

Тавигдах шаардлага

  • Инженерийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн
  • Иргэний болон дэд бүтцийн инженерийн чиглэлээр EPCM буюу инженерчлэл, хангамж, барилга угсралт, удирдлагын төслүүдэд 5 ба түүнээс жил ажилласан туршлагатай
  • Олон салбар, оролцогч талыг хамарсан төсөлд ажиллахад шаардлагатай зохион байгуулах болон харилцааны ур чадвартай
  • Монгол Улсын хүчинтэй жолооны үнэмлэхтэй
  • Монгол, англи хэлний аман болон бичгийн өндөр ур чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.