Гүйцэтгэх удирдлагын баг

Жамбын Сүнжидмаа

Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын ерөнхий менежер

Ж.Сүнжидмаа 2018 оны есдүгээр сараас “Оюу толгой” компанийн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын ерөнхий менежерээр ажиллаж байна.

Тэрээр байгууллагын гадаад харилцаа, түншлэл, оролцогч талууд болонолон нийттэй харилцах, нийгэмд чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд голлон ажилладаг бөгөөд “Anglo American”, “Peabody Energy”-д компанийн харилцаа, тогтвортой хөгжлийн менежерээр ажиллаж байсан. Дэлхийн Банкинд Гадаад харилцаа, түншлэл хариуцсан ажилтан байхдаа тус байгууллагын Монголд хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагааны харилцаа, түншлэл, олон нийттэй харилцах харилцааг хариуцан ажилладаг байв. Түүнчлэн Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ТУЗ-ийн даргаар 2015-2017 онуудад ажилласан.

Ж.Сүнжидмаа Чех улсын Прага хотын Химийн технологийн институтын магистр бөгөөд Германы Хамбург хотын Олон улсын маркетинг, менежментийн академийн удирдах ажилтнуудад зориулсан олон улсын хөтөлбөрт хамрагдаж, мэргэжил дээшлүүлсэн. Мөн АНУ-ын Массачусетс мужийн Тафтсын их сургуулийн дэргэдэх Флетчерийн сургуульд Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан.