Төлөөлөн удирдах зөвлөл

Жеффри Тайгесен

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Жеффри Тайгесен 2014 оны 12 дугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.

Тэрээр 2014 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн “Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх ерөнхий захирлаар томилогдсон юм. Үүнээс өмнө Рио Тинто группийн компаниуд болон Стратеги төлөвлөлтийн баг, Технологи, шинэчлэлийн багийн удирдах албан тушаалд 30 гаруй жил ажиллаж байв. Жефф хамгийн сүүлд Рио Тинто компанийн Зэсийн группийн Зэсийн салбарын хөгжил хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, Чили, Индонези улс дахь хамтарсан үйлдвэрүүдийг хариуцаж байсан юм. Тэрээр мөн “Саусгоби Ресурс” компанийн захирлын албан тушаалыг хашдаг байсан юм.

Тайгесен Ютагийн их сургуулийн уул уурхайн инженерийн бакалавр, магистрын зэрэгтэй. Уул уурхайн инженерүүдийн нийгэмлэг болон Компанийн захирлуудын хүрээлэнгийн гишүүн юм.