Ажил мэргэжил

Засвар үйлчилгээний зохицуулагч

Нээлтийн огноо: 2017-02-17
Хаалтын огноо: 2017-02-24 17:30
Хэлтэс: Гүнийн уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Уурхайн хяналт зохицуулалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав ( 3) Засвар үйлчилгээний зохицуулагч ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь өдөр тутмын ажлын ерөнхий хуваарийн хангалтыг (үүнд засвар үйлчилгээний хуваарь орно) хариуцах бөгөөд төлөвлөгөөт бус засвар үйлчилгээний ажлуудын гүйцэтгэлд дэмжлэг үзүүлж ажиллана. Энэ албан тушаалын нэг зорилго нь уурхайн үйл ажиллагааны багуудад хүчин чадал, ажлын гүйцэтгэлээ байнга сайжруулах, улмаар байнга сурч мэдэх боломжоор хангах үүднээс зохих хяналт зохицуулалтыг хийхэд оршино. Уурхайн хяналтын өрөөнд байрлаж ажиллах болно.

Үүрэг даалгавар

  • Төлөвлөгөөт бус засвар үйлчилгээ хийх үед авах арга хэмжээг зохицуулах, 'Төслийн үр ашиг'-н төлөө ил тод байдлаар дундын засварын нөөц бололцоог хуваарьлах
  • Гаргасан шийдвэр, заавар зөвлөгөө нь 'төслийн ажиллагаанд хамгийн зөв' байх нөхцлийг бүрдүүлэх үүднээс завсарын багуудын хооронд гарах зөрчилдөөнийг шийдвэрлэх
  • Засвар үйлчилгээний ажиллагааны талаар уурхайн хяналтын ажилтнуудад заавар, зөвлөгөө өгөх
  • Уурхайн хяналтын өрөөний ахлах ажилтанд дэмжлэг үзүүлж засвар үйлчилгээний ажлууд хуваарийн хэрэгжилтийг биелүүлэхэд оролцох
  • Гүний уурхайн ажилтнуудтай ажиллаж тэдэнд үйл ажиллагааны бүх процесс, системүүдийг ашиглаж ажиллахад нь туслаж улмаар цуглуулж буй мэдээлэл нь үнэн зөв, хэрэгтэй мэдээлэл мөн эсэхийг нягтлах
  • Төслийг аюул осолгүй, үр өгөөжтэй, цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд нь гүний уурхайн багуудад шаардлагатай байдаг MOS (Удирлагын үйл ажиллагааны систем)-н ажиллагаа болон системүүдийг ашиглахад туслалцаа үзүүлж ажиллах
  • Засварын ахлах ажилтанд төлөвлөгөөт бус засвар үйлчилгээнд ажлын хүсэлт, захиалга, сэлбэгийн хүсэлт үүсгэхэд нь туслах
  • Ажлын төлөвлөсөн хуваарь болон үйл ажиллагаатай холбоотой үл нийцэх асуудлуудыг олж илрүүлэн бусад багуудтай хамтран тухайн зөрчил, үл нийцлийг арилгуулах арга хэмжээ авах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Засварын инженер эсхүл түүнтэй дүйцэхүйц мэргэжил эзэмшсэн байвал давуу талтай, гэхдээ зайлшгүй шаардлага биш.
  • 5-с доошгүй жил засвар үйлчилгээний төлөвлөлт эсхүл засвар үйлчилгээ гүйцэтгэсэн туршлагатай байх
  • 3 жил засварын баг удирдан ахлаж ажилласан туршлагатай бол давуу талтай
  • Уурхайн хяналт, удирдлага эсхүл бусад хяналтын системийн орчинд ажиллаж байсан туршлагатай бол мөн давуу талтай
  • Англи хэл дээрх үг хэллэгийг ашиглан харилцан ойлголцож чаддаг байх;
  • Өөрийн ажил үүрэг, туршлагатай холбоотой сэдвийн хүрээнд богино хэмжээний текстийг гадаад хэлээр бичдэг байх,
  • Тухайн програм хангамжийн автомат горимыг ашиглан Янз бүрийн баримт бичиг, маягтыг хийг, боловсруулдаг,
  • Өдөр болон шөнийн ээлжинд шилжин ажиллаж өөрчлөлт хүлээн авах чадвартай байх
  • Уурхайн төлөвлөлт (богино ба урт хугацааны/үйл ажиллагааны) болон холбогдох аюулгүй ажиллагааны зааварчилгааны үндсэн элементүүдийг сайтар ойлгох чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Оюу Толгой уурхай
"Оюу толгой" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс (Захиргааны байр)

Утас: + (976) - 7010-3604
(д/д: 3769, 4579)

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.