Ажил мэргэжил

Засвар үйлчилгээний төлөвлөгч

Нээлтийн огноо: 2016-08-17
Хаалтын огноо: 2016-08-26
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгой гүний уурхайн төсөл – Уурхай засварын хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж 7 хоног амрах хуваарьтайгаар нэг (1) Засвар үйлчилгээний төлөвлөгч ажлын байранд 2 жилийн хугацаатай гэрээгээр ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн үүрэг нь засварын удирдлагын систем (SAP) ашиглан бүх бага болон томоохон хэмжээний засвар үйлчилгээг төлөвлөн хуваарь гаргах болно. Үүнд засварын материал хэрэгсэл бэлдэх, ажлын зааварчилгаа гаргах, хугацаа тооцоолох, ажиллах хүч, багаж хэрэгсэл болон тоног төхөөрөмжийн тооцоо гаргах, хуваарилсан ажлыг гүйцэтгэхэд гэрээт гүйцэтгэгч нарын хэрэгцээ шаардлагыг биелүүлэх зэрэг багтана. Энэхүү албан тушаалтан нь хөрөнгийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлэх, гүйцэтгэхэд чухал үүрэгтэй оролцох нэгэн бүрэлдэхүүн хэсэг нь болно.

Үүрэг даалгавар

  • Засварын удирдлагын систем (SAP) дээр тоног төхөөрөмжийн бүртгэл, ажил үүргийн жагсаалт, бараа материалын хөтлөлтийг боловсруулж хэрэгжүүлэх
  • Ажил үүргийг аль болох аюул эрсдэлгүй гүйцэтгэхэд чиглэсэн бэлтгэл ажлуудыг хийж аюулгүй ажиллагаатай холбоотой байнгын үзлэг шалгалт явуулах
  • Засварын бүх ажил үүргийн журам боловсруулах, Ажлын жагсаалт хэлбэрээр хөтлөх
  • Бүх тоног төхөөрөмжийн сэлбэгийн жагсаалт гаргаж хөтлөх (BOM)
  • Засварын ажил гүйцэтгэхэд шаардлагатай бүх бараа материалыг захиалах, шаардлагатай зөв сэлбэг хэрэгслүүд ажлын талбай дээр бэлэн байлгах
  • Засварын ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хугацаа, хүн хүчний тооцоог үнэн зөв гаргах
  • Засварын үйлчилгээний төлөвлөгөөний дагуу тактик бодлого боловсруулах, дагаж мөрдөх
  • Засварчид болон ахлах ажилтнуудтай төлөвлөсөн ажлын чанарыг хэлэлцэх, ажлын гүйцэтгэлийг ажлын талбар дээр тогтмол шалгах, үзлэг хийх
  • САП системд хүсэлт үүсгэх, хүсэлтүүдийг ажлын захиалгад оруулах
  • Бизнес шийдлийн хүрээнд алба, хэлтсүүдийн төсөв боловсруулах, хөтлөх, чанарыг сайжруулах
  • САП систем дээр захиалсан эд ангийг хангалтын модулийг хянах, яаралтай шаардлагатай сэлбэг, эд ангиудын түүхийг хөтлөх
  • Тоног төхөөрөмжийн бодит түүхийг хөтлөх үүднээс САП систем дээр бараа материалын кодчлол боловсруулах
  • Ажил гүйцэтгэсний дараа төлөвлөлтийгй сайжруулах үүднээс төрөл бүрийн уулзалт, хурал зохион байгуулах.
  • Хийгдээгүй ажлуудыг хянах, удирдах.
  • Гүйцэтгэлийн хэмжүүр үзүүлэлтийн утга учир, хэрхэн тухайн үнэлгээг хийдэг талаар бүрэн ойлголттой байх
  • Хэрэв гүйцэтгэлийн хэмжүүр үзүүлэлт муу гарсан тохиолдолд сайжруулалт хийх чадвартай байх

Тавигдах шаардлага

  • Инженер эсхүл Уул уурхайн чиглэлээр мэргэжлийн зэрэгтэй бол давуу талтай.
  • CMMS систем дээр ажиллаж байсан туршлагатай, Компьютерын өндөр мэдлэгтэй, Англи хэлтэй бол давуу талтай.
  • Ажлын удирдлага, менежментийн процессыг ойлгох чадвартай
  • Уурхайн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Аюулгүй ажиллагааг биечлэн сайн биелүүлэх чин хүсэлтэй тэмүүлэлтэй байх
  • Олон өөр үндэстэн болон өөр хэлтсүүдтэй ажиллах чадвартай
  • Рио Тинтогийн бизнес шийдлийн ажлын менежментийн үүргийг биелүүлж байсан туршлагатай
  • Excel програм дээр ажиллах чадвартай байх

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.