EOI - Оролцох сонирхол хүлээн авах

“Зэсийн баяжмал тээвэрлэлтийн үйлчилгээ” нийлүүлэх тухай Өмнөговь аймгийн манлай болон баян овоо сум-д

Тендерийн дугаар: WS996462798
Нээх огноо: 2017-04-28 09:00
Хаах огноо: 2017-05-18 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий Өмнөговь аймгийн Манлай болон Баян Овоо суманд бүртгэлтэй боломжит компаниудыг “Зэсийн Баяжмал Тээвэрлэлтийн Үйлчилгээ-г Ганцмод хилийн боомт, БНХАУ – Оюу Толгой Уурхай, Өмнөговь айигийн Ханбогд сумын хооронд” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

Гүйцэтгэх ажлын хүрээ:

Зэсийн Баяжмал Тээвэрлэлтийн Үйлчилгээ-г Оюу Толгой Уурхай, Өмнөговь айигийн Ханбогд сум - БНХАУ ын Ганцмод хилийн боомт-д байрлах Хуафанг гаалийн баталгаат терминал хооронд гүйцэтгэх

Ерөнхий шаардлага:

  • Мөнгол улсын Өмнөговь аймгийн
    • Манлай сум
    • Баян Овоо сум-д бүртгэлтэй, татвар төлөгч Аж Ахуйн Нэгж байх
  • Машин техникийн стандарт
    • Үндсэн үзүүлэлт
      • Эмээлт Зүтгүүр ба Чиргүүл нь зохих хуулийн дагуу үйлдвэрлэгч улсаас экспорт-д гарж, Монгол улс-д импорт-оор орж ирсэн байх
      • 380-н морины хүчин чадалтай, 40 тонн-ын даацтай, бүрэн бүтэн 17-н ширхэг эмээлт зүтгүүртэй байх
      • Багадаа 12 метрийн урттай, 40 тонн-ын даацтай, бүрэн бүтэн 17-н ширхэг тавцант чиргүүлтэй байх
    • Нэмэлт үзүүлэлт (давуу тал)
      • Эмээлт Зүтгүүр болон Чиргүүл нь сүүлийн жилүүдэл үйлдвэрлэгдсэн байх
      • Тус бүр нь 40 тонн болон түүнээс их ачаа ачих, давхар чиргүүлтэй тээвэрлэлт хийх боломжтой байх
      • Эмээлт Зүтгүүр нь үйлдвэрээс зориулалтын нэмэлт Кабин Хамгаалалтын Ослын Системтэй байх эсвэл нэмэлтээр стандарт шаардлагын дагуу суурилуулсан байх
      • Эмээлт Зүтгүүр нь Аваарын Дэр-тэй байх
  • Тээвэрлэлтийн үйл ажиллагааг удирдан явуулах Манлай сум болон Баян Овоо сумын иргэдээс бүрдсэн үйл ажиллагаа болон менежментийн баг, мэргэшсэн жолоочидтой байх
  • Хил дамжсан тээвэрлэлтийн үйлчилгээ-г зохих хууль дүрэм, стандартын дагуу гүйцэтгэх
  • Хил дамжсан тээвэрлэлийн үйлчилгээ-г Компани-ийн Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгал Орчны бодлого журамд нийцүүлэн гүйцэтгэх

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Нийлүүлэгчийн Улсын болон НӨАТ бүртгэлийн гэрчилгээ
  • Холбогдох тусгай зөвшөөрөлүүд
    • Гаалийн баталгаат бараа тээвэрлэх зөвшөөрөл (байгаа бол)
    • Хил дамжсан тээвэрлэлт хийх зөвшөөрөл (байгаа бол)
    • Өөр бусад шаардлагатай зөвшөөрөл
  • Нийлүүлэгчийн компанийн Дүрэм болон хувь эзэмшигчдийн дэлгэрэнгүй мэдээлэл
  • Эмээлт Зүтгүүр болон Чиргүүлийн техникийн гэрчилгээ
  • Сүүлийн 3-н жилийн санхүүгийн аудит тайлан (байгаа бол)
  • Дэлгэрэнгүй мэдээлэл:
    • Нийлүүлэгчийн (Аж Ахуйн Нэгж-ийн)
    • Байгууллагын бүтэц зохион байгуулалт болон нийт ажилчдын тоо
    • Гол ажиллах хүчин болон тэдгээрийн мэдлэг ур чадвар болон туршлага
  • Өмнөх туршлагын мэдээлэл
    • Орон нутгийн тээвэрлэлтийн туршлага
    • Ганцмод болон Гашуун Сухайт хилийн боомтоор гүйцэтгэж байсан тээвэрлэлтийн туршлага
  • Одоогийн ба өмнөх Харилцагчдын тодорхойлолт
  • Манлай сум болон Баян Овоо сумын засаг захиргаанаас авсан Нийлүүлэгчийн “Аж Ахуйн Нэгж”-ийн тодорхойлолт

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: WS996462798 – Зэсийн Баяжмал Тээвэрлэлтийн Үйлчилгээ гэж бичиж) ирүүлнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS996462798 – Зэсийн Баяжмал Тээвэрлэлтийн Үйлчилгээ гэж бичиж) 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 17:00 цагаас өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

"ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.