Ажил мэргэжил

Зөвшөөрлийн зохицуулагч /2/

Нээлтийн огноо: 2019-07-08
Хаалтын огноо: 2019-07-22 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Оюу Толгойн гүний уурхайн төсөл - Инженерчлэл ийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах хоёр ( 2) Зөвшөөрлийн зохицуулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын зорилго нь хууль тогтоомж, компанийн бодлого журмын дагуу Таван толгойн цахилгаан станцын барилгын ажлын албан ёсны зөвшөөрлийг авах юм. Үүнд зөвшөөрөл авах, сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах өргөдлийг боловсруулан, хүргүүлэх ажил багтана. Зөвшөөрөл авах, барилгын болон зөвшөөрлийн ажлын үйл явцыг төлөвлөх, хянах, онцгой болон цогц ажил үүрэг, олон талын хамтын ажиллагаанд шийдвэр гаргах үед шаардлагтай зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хэлтсийн бодлого, журмыг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох юм.

Үүрэг даалгавар

  • Таван толгойн цахилгаан станцыг барихад шаардлагатай зөвшөөрлүүдийг тодорхойлох, холбогдох хууль, дүрэм журамыг судлах
  • Хууль журмын дагуу шаардлагтай зөвшөөрөл, лиценз, тоног төхөөрөмжийн ба тохируулгын гэрчилгээг авах, үндсэн бүртгэлийн жагсаалтыг хөтлөн тогтмол шинэчлэх
  • Стандартыг хэрэгжүүлэх үүднээс шаардлагатай эрчим хүчний барилгын баримт бичгийн (улаан ном, барилгын акт г.м) бүрдүүлэлтийг хянах, бүртгэлийн систем, мэдээллийн санг бүрдүүлэх
  • Баримт бичгийн бүрдүүлэлтийг тогтмол сайжруулах, түүнтэй холбоотой сургалтын шаардлагыг судлах
  • Зөвшөөрөл хариуцсан багийн эрх бүхий байгууллагуудтай хатран ажиллах үйл ажиллагаанд идэвхтэй оролцон хувь нэмэр оруулах
  • Төслийн зүгээс эрх бүхий байгууллагт хүргэх тайлангийн хэрэгцээт техникийн мэдээллийг мэргэжлийн хүмүүсээсцуглуулах, хүргүүлэх
  • Аудит/хяналт шалгалтад бэлтгэх ажилд оролцох, айчлалын товыг тогтоохтой холбоотойгоор хэлтэс дотор Зөвшөөрөл хариуцсан багийг төлөөлөх
  • Аудит, хяналт шалгалтын дараа хэлтэст хариуцуулан өгсөн арга хэмжээний хэрэгжилт/гүйцэтгэлийг зохицуулах
  • Гадны талтай байгуулсан гэрээнд заасан үүрэг амлалтыг биелүүлэхтэй холбогдуулан ОТ-н Эрсдэл, хууль эрхзүйн хэрэгжилт хариуцсан багтай хамтарч ажиллах
  • Зөвшөөрөл хариуцсан Менежер, Ахлах мэргэжилтэн, багийн бусад гишүүдэд шаардлагын дагуу тусламж, дэмжлэг үзүүлэх
  • Зөвшөөрөл, лиценз, гэрээний үндсэн бүртгэл болон шаардлагатай бусад бүртгэлийг хөтлөх/шинэчлэх, зөвшөөрөл авах журмыг боловсруулах
  • ОТ-н хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хянах, зөвшөөрөл авахтай холбоотой шилдэг туршлагыг санаачлах, санал болгох

Тавигдах шаардлага

  • Хууль, Эрчим хүч эсвэл Бизнесийн удирдлагаар Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг сурч эзэмшсэн байх
  • Холбогдох чиглэлээр 3-с дээш жил ажилласан туршлагатай байх
  • Уян хатан, дасан зохицох чадвартай байх
  • Хариуцсан ажилдаа өндөр хариуцлагатай, уян хатан, хөрвөх чадвартай байх
  • Олон талуудтай үр дүнтэй хамтран ажиллах, харилцах болон хэлэлцээр хийх чадвартай байх
  • Microsoft Office орчмын програм дээр ажиллах бүрэн чадвартай байх
  • Англи болон Монгол хэл дээр аман болон бичгийн харилцааны өндөр ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.