Ажил мэргэжил

Зөвшөөрөл хариуцсан ажилтан

Нээлтийн огноо: 2017-10-26
Хаалтын огноо: 2017-11-06 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Инженерчлэлийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Зөвшөөрөл хариуцсан ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уурхайн зөвшөөрөл чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

• ЗУРАГ ТӨСЛИЙН ЗОХИОГЧИЙН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТ

  • Зураг төсөл зохиогчийн Гэрээт үйлчилгээний хяналтыг хийх: зураг төслийн (DDR) орчуулга, хяналт, баталгаажуулалт, зураг төслийн файлуудыг системд байршуулах, тайлагналт гэх мэт;

• БАРИМТ БИЧГИЙН СТАНДАРТ

  • Бичиг баримтын хөтлөлт, хяналт: зураг төсөл, зөвшөөрөл, албан харилцаа ба орчуулгын бүртгэлүүд, Төслийн удирдлагын систем, зөвшөөрөл/лицензийн өгөгдлийн санг хөтлөх, хянах;

• ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАРИЛЦАХ

  • Зөвшөөрөл хариуцсан багийн гадаад ба дотоод харилцааг зохицуулах, барилгын зөвшөөрөлтэй холбоотой бүхий харилцаа нь энэхүү багаар дамжуулах нөхцлийг бүрдүүлэх, хянах;

• ТАЙЛАН ГАРГАХ, ИЛГЭЭХ

  • Байгууллагаас шаардлагтай тайланг тодорхойлж, мэргэжилтнүүдээс ирсэн техникийн өгөгдлүүдтэй харьцуулах;
  • Бүх үйл ажиллагааны тайланд шаардлагтай өгөгдлүүдийг оруулж, Зөвшөөрлийн хэлтсээс зааварласны дагуу тайланг илгээх;

• ГАДААД АУДИТ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ

  • Аудит/хяналт шалгалтын бэлтгэл ажлыг зохицуулан зохион байгуулах;
  • Аудит/хяналт шалгалтын дараа хэлтэст даалгасан ажил үүргүүдийг зохион байгуулж, гүйцэтгэх;

• ДОТООД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХЭРЭГЖИЛТ

  • Хэлтсийн дотоод дүрэм журмын хэрэгжилтэнд, мөн ОТ Эрсдэл, Хууль эрх зүйн хэрэгжилтийн багаас гаргасан санал асуулгад хэлтсийн зүгээс хувь нэмэр оруулахад ОТ Эрсдэл, Хууль зүйн хэрэгжилтийн багтай хамтран ажиллах.

• ГЭРЭЭНИЙ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫГ БИЕЛҮҮЛЭХ

  • Байгууллагаас гадна хийгдсэн гэрээ хэлцлүүдээр хүлээсэн үүргийг биелүүлэхэд ОТ Эрсдэл, хууль эрх зүйн хэрэгжилтийн багтай хамтран ажиллах.

Тавигдах шаардлага

  • Хууль, Бизнес, Инженеринг болон холбогдох чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх
  • 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл ажлын байран дах сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх
  • Өргөн цар хүрээнд онолын ба мэргэжлийн утга агуулагатай мэдээ, мэдээллийг ойлгож, харилцан ярих чадвартай байх,
  • Онолын ба мэргэжлийн утга агуулга бүхий урт хэмжээний, нарийн төвөгтэй мэдээ, мэдээллийг зохих үгийн санг ашиглан, дүрмийн алдаагүй бичих чадвартай байх,
  • Төрөл бүрийн оролцогч талуудтай үр дүнтэй харилцах чадвар;
  • Бизнесийн бүх түвшинд ажлын харилцаа холбоо тогтоох чадвар
  • Төлөвлөх, зохион байгуулах, яриа хэлэлцээр явуулах чадвар
  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвар;
  • MS Office-ын болон холбогдох бусад програм дээр ажиллах чадвар.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.