Ажил мэргэжил

Зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2016-05-31
Хаалтын огноо: 2016-06-09
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойн гүний уурхайн төсөл- Инженерийн хэлтэст Улаанбаатарт хотод ажиллах нэг (1) Зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Үүрэг даалгавар

  • Оюу толгойн гүний уурхайн дэд бүтцийн барилга байгууламжуудад шаардлагатай бүх зөвшөөрөл лицензийг олгох ажлыг зохион байгуулах
  • Оюу толгойн дэд бүтцийн ажлын цар хүрээ, зөвшөөрөлд тавигдах шаардлагад нийцүүлэн зөвшөөрлийн багийн ажилчдыг сургах, ажил үүргийг хуваарилах;
  • Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагуудтай нягт хамтран ажиллах, зөвшөөрлийг хүлээн авах;
  • Зөвшөөрөлтэй холбоотой ажлын бүх үе шатыг зохион байгуулах(тухайлбал, бичиг баримтыг зөвшөөрөл олгогч байгууллагын шаардлагад нийцүүлэн бүрдүүлэх, бичиг баримтуудыг цаг тухайд нь хүлээлгэн өгөх);
  • Багийн гишүүдэд зааж сургах, дэмжлэг үзүүлэх, багийн үйл ажиллагааг жигдрүүлэх;
  • Хууль, бодлого журам болон үйлдвэрлэлийн стандартад шинээр бий болсон өөрчлөлт, оролцогч талуудын тухай мэдээллийг тогтмол судлах;
  • Үзүүлэн таниулах материал, тайлан бэлтгэх, зөвшөөрлийн багийн ажлын явц, гүйцэтгэлд дүгнэлт гаргах;
  • Аюулгүй ажиллагааг үлгэрлэн өөрийн болон бусад ажилчдын аюулгүй ажиллагааг анхаарч ажиллах;
  • Зөвшөөрлийн баг болон инженерийн багуудын хоорондын ажлын уялдааг хянах, зохион байгуулах, зураг төслийг Оюу толгойгоос эрх олгогдсон зураг төслийн мэргэжилтнүүдээр хянуулж, боловсруулах
  • Зөвшөөрөл олгогч байгууллагуудтай хамтран ажиллаж, тавигдсан шаардлагад нь нийцүүлэн бичиг баримтыг хүлээлгэн өгч зөвшөөрлийг хүлээн авах
  • Дараах ажлуудад дэмжлэг үзүүлэх : ажлын тайлан болон бичиг баримтыг боловсруулах, нэгтгэх,хурал зохион байгуулах, албан захидал харилцаа, хурлын тэмдэглэл, бичиг баримтыг цаасан болон электрон хувилбараар хадгалах
  • Зөвшөөрлийн багийн ажлын гүйцэтгэлийг төслийн ажлын төлөвлөлттэй харьцуулан хянах, тайлан гаргах
  • Улсын комисс-т хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах, барилгын эцсийн шатанд хийгдэх шаардлагатай ажлуудын явцыг хянах

Тавигдах шаардлага

  • Хүмүүнлэгийн ухааны болон байгалийн ухааны чиглэлээр их сургууль/коллежийн баклавр зэрэг;
  • Засгийн газрын болон төрийн байгууллагад ажилласан туршлага;
  • Монгол, Англи хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвар;
  • Удирдах болон багаар ажиллах чадвар
  • Олон нийтийн өмнө үг хэлэх, танилцуулга хийх ур чадвар
  • Өргөн хүрээнд харилцаа холбоо тогтоох чадвар;
  • Бизнесийн бүх түвшинд ажлын харилцаа холбоо тогтоох чадвар
  • Төлөвлөх, зохион байгуулах, яриа хэлэлцээр явуулах чадвар;


Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.