EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Кавасаки 115ZV ачигч төхөөрөмжийн запас сэлбэг хэрэгслүүдийг худалдах тухай

Тендерийн дугаар: WS1773067047
Нээх огноо: 2019-05-07 00:00
Хаах огноо: 2019-05-28 00:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:

“Оюу толгой” ХХК боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Кавасаки 115ZV ачигч төхөөрөмжийн запас сэлбэг хэрэгслүүдийг” худалдах тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

  • Нийт 2192 тоон ширхэгийн 426 нэр төрлийн сэлбэг хэрэгслүүдийг худалдах

Сонирхсон ханган нийлүүлэгчид доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Худалдан авах хүсэлт

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 5-р сарын 28-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР

.