Ажил мэргэжил

Компанийн санхүүгийн ахлах зөвлөх (1)

Нээлтийн огноо: 2017-12-05
Хаалтын огноо: 2017-12-18 17:30
Хэлтэс: Санхүү
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК– Cанхүүгийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Компанийн санхүүгийн ахлах зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Бизнесийн үйл явцын сайжруулалт хариуцсан менежерт ажлаа тайлагнах энэхүү ажлын байр нь төслийн санхүүжүүлэгчидтэй харилцах, мөнгөн сангийн менежмент хийх, оролцогч талуудыг зохицуулах үйл ажиллагаанд голлон оролцох юм. Тус ажлын байр нь ахин дэвших хүсэл эрмэлзэлтэй мэргэжилтнүүдэд Оюу толгой болон Рио тинто компанийн хэмжээнд болон компаниас гадуур удирдах түвшний хүмүүстэй ажиллах боломж бүхий ажлын байр юм.

Үүрэг даалгавар

Мөнгөн сангийн менежмент

  • Санхүүгийн дүн шинжилгээ (бэлэн мөнгөний урсгал, зээлийн хэмжигдэхүүн, хөрвөх чадварын урьдчилсан таамаг) хийхийн тулд санхүүгийн загварыг шинэчлэх, хэвийн авч авах;
  • Банкны дансыг (Монгол улсын дотор, гадна байгаа) зохицуулах ба гадаад валютын худалдаа, бэлэн мөнгийг удирдан зохицуулах;
  • Бэлэн мөнгөний удирдлага, авлага чиг үүргийн ажлыг удирдан зохицуулах;
  • Сарын зээлийн эрсдэлийн тайланг хэрэглэгчийн зээлийн эрсдэлийн хороонд бэлтгэж өгөх, зээлдэгчдийн хорооны улирлын уулзалтыг зохион байгуулах;
  • Санхүүгийн бодлого, журмуудыг тогтмол шинэчилж засаж байх;
  • Баг хамт олныг удирдлагаар хангах, сургалт хөгжлийн боломж олгох;

Компанийн санхүү

  • Санхүүжилтийн болон санхүүгийн урьдчилсан тооцоолол хийх;
  • Хувьцаа эзэмшигчийн өмчийн буцаалтын дагуу хэтрээгүй байгаа эсэхийг хянаж, хувь нийлүүлэгчдийн зээлийн асуудлыг удирдан зохицуулах;
  • Бэлэн мөнгө болон хувьцаа олголтыг холбогдох журмын дагуу явуулах;
  • Төслийн санхүүгийн дэлгэрэнгүй төлөвлөгөөний дагуу хүүгийн буцаан төлөлтийг зохион байгуулах;
  • Зөвшөөрөгдсөн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх, илүү гарсан бэлэн мөнгийг зээлийн төлөлтөд зарцуулах;

Төслийн санхүү

  • Төслийн санхүү, нэмэлт зээлийн холбоотой асуудлаар мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажиллах;
  • Хүүгийн төлөлтийн баримтыг бэлтгэх, татварын хэлтэстэй хамтран төлөгдөөгүй хуримтлагдсан татвараас үүдэх эрсдэл, Монгол улсаас гадна төлөгдөх НӨАТ-ын асуудал дээр туслалцаа үзүүлэн ажиллах,
  • Төслийн санхүүтэй холбоотой асуудлаар Монгол улсын дотор, гадна байрлах банк, зээлдүүлэгч нар уурхайн талбарт зочилдох асуудал, хурлын дуудлага зэрэг харилцаа холбоог зохицуулах;
  • Төслийн санхүүгийн удирдах хорооны нарийн бичгээр ажиллах;
  • Төслийн санхүүжүүлэгч нартай харилцаа холбоог зохион байгуулах, зохицуулах;

Даатгалын хөтөлбөрийн зохицуулалт

  • Оюу толгой ХХК-ийн даатгалын хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохицуулах;
  • Бүх даатгалын бодлого төслийн санхүүгийн нөхцөл, болзлын дагуу байгаа эсэхийг хянах;
  • Даатгагч байгууллагын айлчлалыг зохион байгуулах, гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг хангах.

Тавигдах шаардлага

  • Санхүү, бизнес, нягтлан бодох бүртгэл болон бусад холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Төслийн удирдлага, хэлэлцээр хийх, бичиг баримтын баримтжуулалт хийх, цаг зохицуулах ур чадвартай байх
  • Дотоод болон гадаад оролцогч талуудтай санаачилга гарган хамтран ажилладаг, бизнесийн дүгнэлт хийх, зөв үр дүнд хүрэх, анхаарал төвлөрүүлэх, асуудал шийдвэрлэх ур чадвартай;
  • Өөр өөр хуваарь, чиг үүрэг бүхий багуудтай хамтран ажиллаж, нөлөөлөх чадвартай;
  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвар, харилцааны ур чадвартай;
  • Төлөвлөгөөний дагуу ажлыг гүйцэтгэх, амжуулах, олон ажлыг зэрэг гүйцэтгэх чадвартай;
  • Баг хамт олонд эерэг хувь нэмэр оруулах, харилцаа тогтоох чадвартай;
  • Тодорхойгүй нөхцөл байдалд боломжитхувилбарыг сонгон ажиллах чадвартай;
  • Шаардлагын дагуу бие даан эсвэл дээд удирдлагад мэдэгдэж шийдвэр гаргадаг;
  • Аливаа ажилд бүрэн хариуцлага хүлээж сэтгэлээсээ ажиллах хүсэл эрмэлзэлтэй.
  • Олон улсын байгууллагад ижил чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.