Ажил мэргэжил

Корпорацийн харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан менежер

Нээлтийн огноо: 2018-02-19
Хаалтын огноо: 2018-03-02 17:30
Хэлтэс:
1 2 3

Рио Тинтогийн Монгол дах оффист Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Корпорацийн харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан менежер ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь “Оюу толгой”-н хувь нийлүүлэгч болох Рио Тинто группийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах төсөл хөтөлбөрийг зохион байгуулж, стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Рио Тинтогийн үйл ажиллагааны талаарх мэдлэг, мэдээллийг түгээж шинэлэг, үр дүнтэй хамтын ажиллагаагаар компанийн үйл ажиллагааг бэхжүүлэх стратегийг боловсруулж хэрэгжүүлэх.
  • Оюу толгойн хамтран ажиллагсадтай ойр ажиллаж Оюу толгойн нэр хүндийг хамгаалан бататгах олон талт хамтын ажиллагааны тогтолцоог хөгжүүлэх.
  • Рио Тинтог төлөөлөн өргөн хүрээний оролцогч талуудтай харилцаа хамтын ажиллагааны холбоог тогтоож тогтмол явуулах.
  • Монгол Улсын хууль, эрх зүйн орчинд мониторинг хийж Рио Тинтогийн бизнесийн сонирхолд нөлөөлж болзошгүй эрсдэлийг олж тогтоон, эрсдэл удирдах стратегийг боловсруулах.
  • Бизнесийн орчин, салбарын хөгжил дэвшилттэй хөл нийлүүлэн алхаж, хүрээллийн бүлгүүд (РТ болон гаднын) болон олон нийтийн форумд идэвхтэй оролцох зэрэг үүргийг тус тус гүйцэтгэнэ.
  • Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай холбоо тогтоон харилцааг сайжруулах үйл ажиллагаа, хөтөлбөрийг боловсруулж, уялдуулан зохицуулах, хяналт тавих. Оролцогч талуудад мэдээлэл өгөх, хамтран ажиллах ажлыг хариуцан ажиллах.
  • Байгууллагын мэдээлэл харилцаа, хамтын ажиллагааны стратегийг дэмжих үүднээс нийгмийн мэдээллийн сувгуудыг хөгжүүлэн, чадварлагаар ашиглах ажлыг хариуцан ажиллах.
  • “Оюу толгой” болон Туркойз Хилл Ресурсийн хэвлэл мэдээллийн багуудтай хамтран хэвлэлийн мэдээ, мэдээлэл, танилцуулга болон хэрэгцээтэй бусад материалыг боловсруулан батлах үйл явцад хяналт тавих зэрэг ажлыг тус тус гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага

  • Санхүү, Бизнес болон Төрийн менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Засгийн газар, дипломат алба болон олон улсын төрийн бус байгууллагуудад 7-с багагүй жил ажилласан туршлагатай байх. Үүнд төрийн байгууллага болон төрийн өмчит компанид 3-с багагүй жил ажилласан байх.
  • Судалгаа, шинжилгээ болон асуудлыг оновчтой шуурхай шийдвэрлэх чадвартай байх
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх
  • Олон талт хамтын ажиллагааг дотоодын болон гадны байгууллагын олон түвшинд амжилтай хэрэгжүүлж байсан туршлага, чадвартай байх
  • Монгол Улсын болон олон улсын эдийн засаг, зах зээл, уул уурхайн орчин, хамтын ажиллагаанд тулгарч буй сорил бэрхшээл, боломжуудын талаар сайн мэдлэгтэй байх,
  • Монгол Улсад төрийн, олон улсын болон хувийн байгууллагын бодлого, үйл ажиллагааны туршлагатай бол давуу тал болно.


  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.