Худалдан авалт

Коучинг болон хувь хүний хөгжлийн сургалт ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Коучинг болон бусад шаардлагатай хувь хүний хөгжлийн сургалт”-ийг ОТ компанийн удирдах ажилтнууд, мөн “Ахлах мэргэжилтний хөгжлийн хөтөлбөр”-ийн оролцогчдод хүргэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна. Уг хөтөлбөр нь компанийн шилдэг гүйцэтгэлтэй үндэсний ахлах мэргэжилтнүүдийг менежер болон бусад нэн шаардлагатай ажлын байранд шилжин ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тэдний ур чадвар, мэдлэгийг нь хөгжүүлэхэд чиглэсэн. Хөтөлбөрт жил бүр 15-25 удирдах ажилтан хамрагддаг.

Компанийн Ур чадвар, манлайллын хөгжлийн баг нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь бөгөөд боломжит ханган нийлүүлэгчтэй шаардагдах сургалтын хэрэгцээг тодорхойлж, сургалт хөтөлбөрийг хүргэх тал дээр нягт хамтран ажиллах юм.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Боломжит ханган нийлүүлэгч нь доорх ажил үүргийн хүрээнд, мөн үүгээр хязгаарлагдахгүй холбогдох сургалт, хөтөлбөрийг ханган нийлүүлэх чиглэлд хамтран ажиллана.

Ажлын цар хүрээний тухай:

  • Тусгайлсан коучинг хөтөлбөр санал болгох, оролцогчдод хүргэх (коучинг хөтөлбөрийг зарим оролцогчдод санал болгоно),
  • Хөтөлбөрийн хэрэгцээнд тулгуурлан олон нийттэй харилцах, танилцуулга хийх зэрэг бусад шаардлагатай хувь хүний хөгжлийн сургалтыг боловсруулан, зохион байгуулах,
  • Шаардлагатай тохиолдолд сургалтыг ОТ-н уурхайн талбар болон Улаанбаатар хотод зохион байгуулах,
  • Шаардлагатай тохиолдолд сургалт, хөтөлбөрийн хуваарь боловсруулан ирүүлэх,
  • Улирал тутам, эсхүл сургалт явагдсаны дараа хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг бичгээр ирүүлэх, шаардлагатай бол захиалагчтай уулзаж танилцуулах.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* - Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Тусгай лиценз, эрхийн бичиг (хуулбар)*

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 3-р сарын 15-ны 18:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР