Ажил мэргэжил

Краны аюулгүй ажиллагааны хяналт хариуцсан супервайзор

Нээлтийн огноо: 2016-08-01
Хаалтын огноо: 2016-08-08
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (1) Краны аюулгүй ажиллагааны хяналт хариуцсан супервайзор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

ОТ-ын кран, өндөр эрсдлийн аюулгүй ажиллагааны ахлах мэргэжилтний ажил үүргийн хуваарьт кран өргөлтийн техникийн үйл ажиллагааг Монгол улсын хууль дүрэмд нийцүүлэх, ОТ-ын С6 стандарт, ЭМААБО-ны эрсдлийн удирдлагын дагуу хянах, эрсдлийг бууруулах, дотоод хяналт тавих, засвар үйлчилгээтэй холбоотой асуудлыг хариуцан ажиллах зэрэг ажлууд голлон орно.

Үүрэг даалгавар

  • Кран болон өргөлийн тоног төхөөрөмжийн байнгын найдвартай ажиллагааг хангахад хяналт тавьж, шинээр тоног төхөөрөмж худалдан авсан тохиолдолд холбогдох бичиг баримтуудыг нь засгийн газрын холбогдох байгууллагад илгээж, аливаа кран, өргөх тоног төхөөрөмжийн улсын бүртгэлийг компаний дотоод санд хадгална
  • Кран болон өргөх төхөөрөмжийн засвар үйлчилгээнд үзлэг хийж, засварын хуваарийн дагуу засварлуулах
  • ОТ-н С6 стандартын дагуу ОТ-н аюултай хүнд өргөлтүүдийн үйл явц, биелэлтэнд нь оролцож, үнэлгээ хийж байх
  • Аливаа нэгэн осол зөрчил гарсан даруйд тухайн хэсгийн менежер, харъяалагдах ахлах ажилтан, гэрчийг байлцуулан мэдүүлэг авч, осол гарсан газарт нь холбогдох арга хэмжээг авна
  • Ажилтнуудын аюулгүй ажиллагаа, эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхүйц зүйлсийг олж илрүүлэх эрсдлийн удирдлагыг бий болгон хэрэгжүүлэх
  • Кран, өргөх төхөөрөмжийг ажиллуулж буй операторууд, оосорлогч, дохиочин, засварын баг, краны аюулгүй ажиллагааг хариуцагч болон ахлах ажилтнууд аюулгүй ажиллагааны дүрэм журмаа баримтлан ажиллаж буй эсэхийг хянах
  • Кран болон өргөх тоног төхөөрөмжтэй холбоотой ажлыг дор хаяж 5-с доошгүй жил хийсэн байх, уул уурхайн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно
  • Амаар болон бичгээр үр дүнтэй харилцаа холбоог тогтоож чаддаг байх
  • Мэргэжлээс шалтгаалах аюул осол болон аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх талаар мэдлэгтэй байх, түүнийг хөгжүүлэх чадвартай байх. Холбогдох аюулгүй ажиллагааны туршлагуудыг эзэмшсэн байх, аюулыг таньдаг байх
  • Аюулгүй ажиллгааг чандлан эрхэмлэдэг байх
  • Шинийг санаачлах, хөгжүүлэх болон үр дүнтэй, тогтвортой харилцаа холбоог хүмүүстэй бий болгох чадвартай байх

Тавигдах шаардлага

  • Механикийн болон аюулгүй ажиллагааны инженерийн чиглэлээр боловсролын зэрэгтэй байх
  • Кран, өргөх тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцагчийн хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх
  • Даралтат савны ашиглалт, аюулгүй ажиллагааны хяналт хариуцагч хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх
  • Кран болон өргөх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээтэй холбоотой техникийн өндөр мэдлэгтэй байх
  • Монгол улсын кран, өргөх тоног төхөөрөмжтэй холбоотой хууль тогтоомжийг бүрэн дүүрэн мэддэг бол сайн давуу тал болно

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.