Ажил мэргэжил

Краны аюулгүй ажиллагаа хариуцагч

Нээлтийн огноо: 2018-01-31
Хаалтын огноо: 2018-02-13 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Үйл ажиллагаа-Хөрөнгө материалын менежментийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Краны аюулгүй ажиллагаа хариуцагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн краны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Дүрэм журам зөрчихөөс сэргийлэх арга хэмжээг хянаж, аюулгүй ажиллагаа, техникийн нөхцөл, багаж хэрэгсэл, угсралт, өргөлтийн төхөөрөмжүүдэд үзлэг шалгалт хийнэ.
  • Улсын Мэргэжлийн хяналтын газраас авсан зөвшөөрлийн хугацаанд хяналт тавьж, өргөх техникт ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгох үүрэг хүлээнэ.
  • Засвар, үйлчилгээний ажилчдын ажилд тогтмол хяналт тавьж холбогдох дүрэм журамд нийцүүлэн ажиллаж байгаа эсэхийг шалгана.
  • Холбогдох бүх зөвшөөрөл, лиценцийг шалгаж, зөвшөөрөл авах шаардлагатай тохиолдолд хүмүүст зохих зааварчилгаа өгнө.
  • Ажил үүрэг гүйцэтгэж байхад ямар нэгэн зөрчил дутагдал, гэмтэл гарвал нэн даруй ажлыг зогсоож засвар үйлчилгээг хийлгэх.
  • Гэмтэл, зөрчил гарсан даруйд түүнийг засаж залруулахад шаардлагтай ажил, гүйцэтгэж дууссан байх огноо бүхий мэдээг удирдах ажилтануудад хүргүүлэх
  • Ажил эхлэхээс өмнө ээлжинд гарч байгаа ажилтнуудад сургалт зохион байгуулж байх журмыг боловсруулах
  • Краны операторуудыг зөвшөөрөлгүйгээр өөр кран дээр ажиллахыг хориглох бөгөөд С6 стандарт болон Монгол улсын хуулинд нийцүүлэн өөр ажлын байранд томилно.
  • Краны оператор өөр төрлийн кран дээр ажиллах шаардлага гарвал тухайн ажилтанд краны ерөнхий зохион байгуулалт, техникийн онцлог зүйлийг танилцуулж, дадлага хийх боломжийг олгож, эцэст нь хангалттай суралцсан эсэхийг тестээр шалгана.
  • С6 стандарт болон Монгол Улсын хуулийн дагуу Улсын байцаагчийн явуулах краны техникийн үзлэгт оролцоно.
  • С6 стандарт болон Монгол Улсын хуульд нийцүүлэн краны үзлэг шалгалтанд бэлдэнэ.

Тавигдах шаардлага

  • Механик инженер мэргэжилтэй байх.
  • Өргөн тээвэрлэх машины механик инженер бол давуу тал болно.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, Байгаль орчин эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшилтэй байх.
  • Уул уурхайд 2 –оос дээш жил краны болон өргөх төхөөрөмжтэй ажиллаcан туршлагатай байх.
  • МХЕГ-аас олгогдсон Кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагааны хариуцагч үнэмлэхтэй байх.
  • Англи хэлний өндөр түвшиний мэдлэгтэй байх (аман болон бичгийн).

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.