Төлөөлөн удирдах зөвлөл

Крэйг Киннел

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Крэйг Киннел нь 2015 оны 9 дүгээр сард “Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр дахин томилогдсон.

Тэрээр “Рио Тинто” компанийн Зэс ба Очир Эрдэнийн группийн Хөгжил хариуцсан захирлын албан тушаалыг өдгөө хашиж байгаа бөгөөд тус группийн Удирдлагын хорооны гишүүнээр мөн ажиллаж байна. Одоогийн албан тушаалдаа томилогдох хүртлээ буюу 2014 оны 11 дүгээр сар хүртэл тэрээр Улаанбаатар хотноо “Оюу толгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан бөгөөд ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж байсан юм. Түүнээс өмнө Крэйг Киннел “Рио Тинто”-ийн Зэсийн группийн Маркетинг хариуцсан захирлаар ажиллаж, тус группийн зэсийн баяжмал, металл болон бусад холбогдох бүтээгдэхүүний арилжаа, маркетинг, тээвэрлэлтийг олон улсын хэмжээнд удирдаж байсан.

“Рио Тинто”-д ажилласан 30 жилийн хугацаанд тэрээр олон тооны удирдах албан тушаалыг хашиж, таван тивийн 11 оронд үйл ажиллагаа явуулж байсан тус группийн бизнесүүдийн удирдах зөвлөл, хороодод ажиллаж байсан. Түүнчлэн тэрээр “Рио Тинто” компанийн Худалдаа хариуцсан захирал, “Рио Тинто”-ийн Ураны бүтээгдэхүүний группийн Захирал, болон “Рио Тинто”-ийн Уран, титаны бүтээгдэхүүний группийн Тэргүүн дэд ерөнхийлөгчийн удирдах албан тушаалуудыг тус тус хашиж байсан туршлагатай.