Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Көрн Вон Хаген, Д.Оргилмаа нар боловсролын салбарын одон, цол тэмдэгээр энгэрээ мялаалаа

Монгол Улс, Даланзадгад,


"Оюу толгой" компанийн Сургалтын хэлтсийн менежер Керн Вон Хаген Монголын ахмад багш нарын холбооны дээд шагнал "Багшийн гавьяа" одон, тус хэлтсийн Сургалтын ахлах ажилтан Д.Оргилмаа "Боловсролын үйлчилгээний хүндэт ажилтан" цолоор 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шагнууллаа.

Керн "Оюу толгой" компанид гурав дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд оюутны гадаад, дотоод тэгтгэлэгт хөтөлбөр, шинэ сургуулийн байр, залуусыг дэмжих хөтөлбөр, дадлагын хөтөлбөр гэх мэт олон томоохон төсөл дээр амжилттай ажиллаж байна. Д.Оргилмаа "Оюу толгой" компанийн Сургалтын хэлтэст 2011 оноос ажиллаж байна. Тэрээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн (МСҮТ) багш нарын сургалт, шинэ байр болон өргөтгөл, ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр зэрэг олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гар бие оролцон ажиллаж байгаа юм.

Тэд шагналаа Даланзадгад хот дахь Политехник коллежийн хичээлийн байрны өргөтгөл, дотуур байрны нээлтийн ёслолын үеэр хүлээн авсан юм. 180 оюутан хичээллэх анги, дадлагын хоёр танхимтай хоёр давхар хичээлийн байр, 108 оюутны дотуур байр, цахилгаан хангамжийн дэд өртөөний барилгаас бүрдэж буй энэхүү байгууламжид 3.5 сая ам.доллар зарцуулсан билээ. Нээлтийн арга хэмжээний үеэр энэ байгууламжийг нутгийн иргэдэд хүлээлгэн өглөө.

Оюу Толгой компани Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай сургалт, боловсролын чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт 2010 оны 6 дугаар сард гарын үсэг зурсан билээ. Бид таван жилийн хугацаанд техникийн коллежийн шинэ барилга, барилгын өргөтгөл, мөн уул уурхай болон бусад салбаруудад мэргэжилтэн бэлтгэх сургалтуудад нийт 126 сая ам.долларын санхүүжилтийг хийгээд байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.