Гүйцэтгэх удирдлагын баг

Лаура Томас

Боловсон хүчин, бүтэц, зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер

Лаура Томас “Оюу толгой” компанид Боловсон хүчин, бүтэц, зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежерээр ажилладаг. Түүний хувьд ажиллах хүчний хөгжлийн асуудлыг бүхэлд нь хариуцдаг бөгөөд ялангуяа байгууллагын соёлыг бэхжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр голлон анхаарлаа хандуулан ажилладаг. Түүнчлэн ажил үүргийнхээ хүрээнд хүний нөөцийн бизнес түншлэл, цалин урамшуулал, байгууллагын бүтэц зохион байгуулалт, ажиллах хүчний төлөвлөлт, хөдөлмөрийн харилцаа, хүний нөөц бүрдүүлэлт болон боловсрол, сургалтын хөтөлбөр, нэгжүүдийг тус тус хариуцдаг юм.

Лаура Томас 2017 онд “Оюу толгой” компанид Боловсон хүчин, бүтэц, зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежерээр томилогдсон. Тэрээр 2012 оноос хойш Рио Тинто группт ажиллаж эхэлсэн ба Австралийн Перт хот дахь төмрийн хүдрийн салбар, дараа нь Рио Тинтогийн Төслийн группийн Хүний нөөцийн бизнес түншээр ажиллаж байв. Лаура Рио Тинтод ажиллахаас өмнө Африк, Ази, Хойд Америкт сэтгэл зүйч, байгууллагын хөгжил хариуцсан менежер, мөн уул уурхай, газрын тос, байгалийн хийн салбарт хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай юм.