Гүйцэтгэх удирдлагын баг

Майкл Гавин

Боловсон хүчин, бүтэц, зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер

Майкл Гавин “Оюу толгой” компанид Боловсон хүчин, бүтэц, зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежерээр ажилладаг. Түүний хувьд ажиллах хүчийг хөгжүүлэх ажлыг бүхэлд нь хариуцдаг бөгөөд ялангуяа байгууллагын соёлыг бэхжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр голлон анхаарлаа хандуулдаг. Түүнчлэн ажил үүргийнхээ хүрээнд хүний нөөцийн бизнес түншлэл, цалин урамшуулал, байгууллагын бүтэц зохион байгуулалт, ажиллах хүчний төлөвлөлт, хөдөлмөрийн харилцаа, хүний нөөц бүрдүүлэлт болон боловсрол, сургалтын хөтөлбөр, нэгжүүдийг тус тус хариуцаж ажилладаг.

Майкл Гавин 2015 онд “Оюу толгой” компанид томилогдсон бөгөөд 2010 оноос хойш Рио Тинто группт ажиллаж байна. Өмнө нь Эрчим хүчний группт Хүний нөөцийн үйлчилгээ хариуцсан Ерөнхий менежерээр, мөн “Коул Австралиа” компанид ажиллаж байв. Рио Тинто группт орохоос өмнө уул уурхай болон хүнсний салбар дахь олон улсын компаниудад хүний нөөцийн удирдах албан тушаал хашиж байсан арвин туршлагатай. Тэрээр хүний нөөцийн удирдлагын чиглэлээр мэргэжлийн зэрэг эзэмшсэн.