Гүйцэтгэх удирдлагын баг

Марко Пирэс

Гүний уурхайн төслийн захирал

Марко Пирэс нь 2016 оны 3 дугаар сараас эхлэн “Оюу толгой” компанийн Гүний уурхайн төслийн захирлаар ажиллаж байна. Марко энэ албан тушаалын хүрээнд Оюу толгойн гүний уурхайн төслийг хариуцан ажиллаж байна. Тэрээр Бразил, Канад, Австрали улсуудад зэс, алт, поташ, никель, коксжих нүүрсний чиглэлээр 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай. Марко Рио Тинтогоос өмнө “BHP Billiton Mitsubishi Alliance” компанийн Нүүрсний төслүүд хариуцсан захирлын албан тушаалд нөөц илэрсэн төслүүдийн хөгжил, бүтээн байгуулалтыг хариуцан ажиллаж байсан. Түүнээс өмнө тэрээр “Vale” болон “Anglo American” компаниудад бизнесийн хөгжил болон төслүүд хариуцсан ахлах албан тушаалуудыг хашиж байв. Марко уул уурхай, металлургийн инженер мэргэжлээр бакалавр, бизнесийн удирдлагаар магистрын зэрэгтэй.