Ажил мэргэжил

Маркшейдер техникч /4/

Нээлтийн огноо: 2019-01-28
Хаалтын огноо: 2019-02-12 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах дөрөв ( 4) Маркшейдер техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Тус албан тушаалтан нь чиг үүргийн хүрээнд уурхайн маркшейдерын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, олборлолт, маркшейдерын төлөвлөлтөд хувь нэмэр оруулах, уурхайн үйл ажиллагааны геометрийн хяналт, орон зайн хэмжилтийг удирдах, олборлолтын хэмжээ, уурхайн төлөвлөгөөний хэрэгжилтийг тайлагнах, төлөвлөгөөт үйлдвэрлэл, үйл ажиллагааны аюул эрсдэлтэй ойрхон байгаа эсэхийн хянах, тодруулах зэрэг ажлууд дээр төвлөрөн ажиллана.

Үүрэг даалгавар

  • Өөрийн хариуцсан чиглэлийн бүх ажил үүргээ хүчин төгөлдөр үйлчилж буй хөдөлмөр хамгааллын хууль тогтоомжийн дагуу, холбогдох ЭМААБО-ны стандартуудад бүрэн нийцүүлж хийж гүйцэтгэхийн хажуугаар хөдөлмөр хамгааллын соёлыгбий болгоход туслах
  • Гүний уурхайн барилгын болон олборлолтынүе шатанд хөдөлмөр хамгааллын стандарт, үйл явц, дүрэм журамтай байж , түүнийг даган мөрдүүлэх
  • Өөрийн багийн гишүүдийн аюулгүй ажиллагааг хангаж, эрсдлийг тодорхойлж, арилгаж мөн хянан удирдах
  • Гүний уурхайн үйл ажиллагааны явцад нийлүүлэн бүх машинуудыг зөв тохируулсан эсэхийг бататгах, уурхайн төлөвлөлтийн хэрэгжилтыг (талбай дээр) дэмжиж ажиллах
  • Уурхайн үйлдвэрлэлийн үндсэн зорилгод хүрэхийн тулд төлөвлөлтийн инженерүүд, гүний уурхайн үйл ажиллагааны багийн ахлагчид болон операторуудтай харилцаа холбоотой ажиллах
  • Бүх өрмийн бичиглэл шинэчилэгдсэн бөгөөд серверт зөвөөр хадгалсан эсэхийг бататгах
  • Бүх машин чиглүүлэх төхөөрөмжүүдийг зөвөөр ашиглах ба засварлаж буй эсэхийг нягтлах
  • Маркшейдерүүд болон уурхайн төлөвлөлтийн инженерийн хэлтэст талбайн талаарх мэдээлэл олгох
  • Машин чиглүүлэх файлуудыг тухайн үеийн төлөвлөлтөөр шинэчилж байх
  • Бүх машин чиглүүлэх төхөөрөмжүүдийг зөвөөр ашиглах, засварлах, харьцах
  • Уурхайн тэсэлгээний инженерийн хэлтэст талбайн талаарх мэдээлэл олгох
  • Гүний уурхайн үйл ажиллагааны явцад өгөгдөл цуглуулалт, зураг төсөл ба өгөгдөл боловсруулалт болон уурхайн төлөвлөлтийн хэрэгжилтийг (талбай дээр) дэмжиж ажиллах
  • Шаардагдсан нарийвчлалд хүрэх үүднээс бүх зөв маркшейдерийн техникуудыг ашиглаж байгааг бататгах

Тавигдах шаардлага

  • Хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлийн сургалтад хамрагдсан буюу түүнтэй дүйцэхүйц практик дадлага хийсэн, эсвэл ажлын байран дахь сургалтаар дамжуулан зохих туршлага хуримтлуулсан байх
  • Маркшейдерын хэмжилтийн зарчим, аргачлалын талаар ойлголттой
  • Гүний уурхайн загвар, олборлолтын циклүүдийн талаар үндсэн ойлголтуудыг эзэмшсэн
  • AutoCAD, Vulcan, Surpac, Deswick болон бусад ижил төрлийн гурван хэмжээст зураглалын програм дээр ажилласан туршлага (давуу тал болно)
  • Англи хэлний тодорхой мэдлэгтэй


"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.