Ажил мэргэжил

Маркшейдер /1/

Нээлтийн огноо: 2017-08-10
Хаалтын огноо: 2017-08-24 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгой ХХК, Ил уурхайн үйл ажиллагаа – Уурхайн техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайд 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Маркшейдер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, уулын ажлын төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу өргөн цар хүрээнд хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Геологич, инженерүүд болон үйл ажиллагааны багуудтай уялдаа холбоотойгоор хамтран ажиллана.
  • Өөрийн хариуцсан ажлаа аюулгүй ажиллагааны хууль, дүрэм журмыг хангаж, холбогдох ЭМААБО-н стандарттай нийцүүлэн ажиллахын зэрэгцээ, аюулгүй ажиллагааны соёлыг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
  • Ил уурхайн төлөвлөлтийн инженерүүд, үйл ажиллагааны ахлах ажилтнуудтай харилцаа холбоотой байж ачих нэгжүүд, дозеруудын үйл ажиллагаа төлөвлөгөөндөө хүрч ажиллахад дэмжлэг үзүүлж ажиллах.
  • Ажлын талбар дахь санал хүсэлтийг уурхайн төлөвлөлтийн инженерүүдэд хүргүүлэх
  • Уурхайн ахилтын явцтай уялдуулан ил уурхайн маркшейдрийн мэдээллийн санд уурхайн дизайн болон үйл ажиллагааны өөрчлөлтийг тухай бүрд оруулах.
  • Уурхайн төлөвлөлт, хаягдлын далангийн инженерүүдэд хаягдал болон хүдрийн овоолгын үйл ажиллагааны ахиц, хаягдлын далангийн барилгын ажлын явцыг мэдээлэх, санал хүсэлтийг хүргэн ажиллах.
  • Уурхайн хэд хэдэн хэсгүүдэд шаардлагатай тохиолдолд өрөм, тэсэлгээний талбайн дизайны хэрэгжилтэд хяналт тавих.
  • Хүдэр Хяналтын хэсэгт шаардлагатай тохиолдолд хүдэр хөрсний хүрээ хязгаарын (ухалтын хязгаар) хэрэгжилтэд хяналт тавих.

Тавигдах шаардлага

  • Маркшейдер, инженерийн болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Ил уурхайн маркшейдрээр ажиллаж байсан туршлагатай байх
  • Харилцааны болон төлөвлөлт гаргах, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай байх
  • Бизнесийн үйл ажиллагааны хүрээнд олон төрлийн ажлын багуудтай хамтран ажиллах чадвар
  • Уурхайн 3D зургийн программ дээр ажиллаж байсан туршлага (Vulcan, Surpac, Deswick, MineSight гэх мэт)
  • Microsoft Excel болон оффисын програм дээр ажиллах өндөр ур чадвартай байх
  • Идэвх санаачилга гаргаж ажиллах чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.