Гүйцэтгэх удирдлагын баг

Маррэй Сварипа

Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал (ЭМААБОАБ) хариуцсан Ерөнхий менежер

Маррэй Сварипа 2017 оны 6-р сараас Оюу толгойн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал (ЭМААБОАБ) хариуцсан Ерөнхий менежерээр ажиллаж байна. Тэрээр ЭМААБОАБ-ын осол зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн стратегийг хэрэгжүүлэх, сурталчлах, ЭМААБОАБ-ын зөв соёлыг хэвшүүлэх ажлыг хариуцан ажиллана. Тэрбээр Рио Тинтогийн Өсөлт, инновацийн группын Төсөл, хайгуулын хэлтсийн ЭМААБОАБ хариуцсан ерөнхий менежерийн албыг хашиж байсан юм.

Маррэй 1996 оноос Рио Тинтод ажиллаж байгаа бөгөөд Очир эрдэнэ, Хөнгөн цагаан, Өсөлт-Инновацийн группт удирдах албан тушаалууд хашиж байсан арвин туршлагатай юм. Рио Тинтод ажиллаж эхлэхээсээ өмнө Канадын төрийн албанд тус улсын хойд мужийн томоохон төслүүдэд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлыг хариуцан ажиллаж байсан юм.