Ажил мэргэжил

Материал логистикийн ажилтан (2)

Нээлтийн огноо: 2017-05-22
Хаалтын огноо: 2017-05-31 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Уурхайн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр ( 2) Материал логистикийн ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь суурин тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний багт дараах дэмжлэг үзүүлэх явдал болно:

Үүрэг даалгавар:

  • Багаж, тоног төхөөрөмжийг олгох, үзлэг шалгалт хийх
  • Долоо хоног тутмын засварт шаардлагатай эд ангиудыг бэлтгэх
  • Эд анги, багаж олголт, үзлэг ба бүртгэл хөтлөлттэй холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих даалгавруудыг биелүүлэх
  • Бүртгэлийн хөтлөлт – Өргөх ажил, Өндрийн Ажил, Шат ба Хөдөлгөөнт Тавцан, Хөдөлгөөнгүй Багаж хэрэгсэл, Гидравлик Багаж, Өндөр Хүчдэлийн Багаж, Домкрат ба Өргөх механизм, Галын Хор, Нүд Угаах Станц, Бэхэлгээний цэг
  • Татлага, бэхэлгээ, гидравлик багаж, домкрат ба өргөх механизм, галын хор, нүд угаах станц гэх зүйлсийн тогтмол үзлэг.
  • Суурин тоног төхөөрөмж ба цахилгааны эд ангийн нэгтгэл
  • ЭМААБО аудитын үеэр багуудад хэрэг болох мэдээллийг бэлдэх

Тавигдах шаардлага

  • Логистик, тээвэр эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг эзэмшсэн байх.
  • Материал, бүрэлдэхүүн хэсгүүдийг хүргэх ажлыг зохицуулах, төлөвлөсөн ажлыг эхлүүлэхээс өмнө тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, зураг, бусад хэрэгцээтэй зүйлсийг зохицуулах чадвартай байх,
  • Засвар үйлчилгээнд ашигласан материалын стандарт төлбөрийн баримтыг бэлтгэж, хөтлөх чадвартай байх.
  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы сайн ур чадвартай байх;
  • MS Office-ын болон холбогдох бусад програм дээр ажиллах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.