Ажил мэргэжил

Механикийн Ажлын Байрны Сургагч (АБС)

Нээлтийн огноо: 2019-08-28
Хаалтын огноо: 2019-09-11 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Механикийн Ажлын Байрны Сургагч (АБС) ажлын байранд  ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Дадлагажигч оюутны сургалт болон  Оюу Толгой ХХК-ийн Суурин тоног төхөөрөмжийн механикийн нийт ажилчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, удирдахад оршино. Энэ хүрээнд Суурин тоног төхөөрөмжийн механикийн ажилчдад зориулсан чадамжид суурилсан албан ёсны хөтөлбөрийг Австралийн Мэргэжил сургалтын стандарт хөтөлбөрийн (ATQF) III түвшний гэрчилгээ олгох ажилтай уялдуулахад голлон төвлөрч ажиллана.

Үүрэг даалгавар

  • Бизнесийн үйл ажиллагааны холбогдох хэсэг нэгжийн суурин тоног төхөөрөмжийн механикийн ажилчдын сургалтыг нэгдмэл цогц, системтэй, чанартай зохион байгуулах
  • Сургалтын цех, тоног төхөөрөмжийн төлөвлөлт, суурилуулалтыг стандартад нийцүүлэх ажлыг хариуцах
  • Оюу Толгой ХХК-тай хамтран ажилладаг Монгол улсын Техник мэргэжлийн бусад сургуулиудтай харилцах
  • ОТ болон сургалтын итгэмжлэгдсэн эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу ATQF стандартад нийцсэн сургалтын баримтуудыг бүрдүүлж зохих системд байрлуулах
  • Механикийн мэргэжлийн сургалтыг ATQF шаардлагын дагуу боловсруулж заах
  • Хичээлийн төлөвлөгөөг гаргаж, ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамгийн сайн тохирох сургалтын аргыг тодорхойлох
  • Орчин үеийн техник технологийн хүрээнд хичээлийн хөтөлбөр, агуулгыг сайжруулж шинэчлэх санал зөвлөмж гаргах
  • Суралцагчдын ахиц дэвшил, хөтөлбөрийн үр дүнгийн талаар ажиглалт хийж, мэдээллэх
  • Дадлагажигчдын  сургалт, дадлага, үнэлгээний явцад шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх
  • ОТ-н хөгжил хөдөлгөөнтэй орчин дахь бизнесийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдөхийн хэрээр сургалтын зорилго, зорилтыг нийцүүлэх ажилд дэмжиж хамтрах
  • Дадлагын газрын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ямагт бүрэн бүтэн, аюулгүй ашиглахад бэлэн байлгах
  • Үйл ажиллагааны хэсгүүд / төлөвлөлтийн багуудтай нягт хамтран ажиллана

Тавигдах шаардлага

  •  Холбогдох мэргэжлээр их сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
  • Сургалт болон боловсролын гэрчилгээ-IV ТАЕ40116 эсвэл үүнтэй дүйцэхүйц гэрчилгээтэй бол давуу тал болно   
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Монгол, Англи хэл дээр аман болон бичгээр харилцах чадвартай байх
  • Microsoft-ийн программууд сайн ажилладаг байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn  цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • o Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.