Ажил мэргэжил

Механикийн багш (1)

Нээлтийн огноо: 2018-02-22
Хаалтын огноо: 2018-03-09 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Механикийн багш ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь: багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн механикийн сургалтыг компанийн бодлого журмын дагуу хийж хэрэгжүүлэхэд оршино

Үүрэг даалгавар

  • Хүнд машин механизмын засварын сургалтыг Австралийн мэргэжлийн сургалтын цогч стандарын /ATQF/ дагуу боловсруулж заана.
  • Хичээлийн төлөвлөгөөг гаргаж, ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамгийн сайн тохирох сургалтын аргыг тодорхойлно.
  • Орчин үеийн техник технологийн хүрээнд хичээлийн хөтөлбөр, агуулгыг сайжруулж шинэчлэх санал зөвлөмж гаргана.
  • Мэдээллийн технологи, системийн талаарх боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
  • Танхимын сургалтыг явуулж, ажлын байран дээрх сургалтад хамтарч туслан, зохих үнэлгээнүүдийг хийнэ.
  • Суралцагчдын ахиц дэвшил, хөтөлбөрийн үр дүнгийн талаар ажиглалт хийж, мэдээлнэ.
  • Дадлагажигчдын сургалт, дадлага, үнэлгээний явцад шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлнэ.
  • Шаардлагатай бол дадлагажигчдыг дагалдуулж сургана.
  • Уурхайн талбарт хүнд машин механизмын дадлагын цех байгуулж тоноглоход хамтарч ажиллана.
  • Сургалтын баримтжуулалтыг итгэмжлэгдсэн байгууллагын (RTO) шаардлагын дагуу бүрдүүлж илгээх ба мөн холбогдох мэдээллийг ОТ сургалтын нэгдсэн системд (LMS) оруулна.
  • Дадлагын цехийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ямагт бүрэн бүтэн, аюулгүй ашиглахад бэлэн байлгана.
  • Үйл ажиллагааны Сургалтын хэсгүүд, төлөвлөлтийн багуудтай нягт хамтран ажиллаж, уурхайн механикуудад сургалт, үнэлгээг үр дүнтэй зохион байгуулна.
  • Хүнд машин механизмын засварын чадамжид суурилсан сургалт, үнэлгээний загварчлалыг нэвтрүүлэхэд гол үүрэгтэй ажиллана.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Сургалт болон боловсролын гэрчилгээ IV ТАЕ40110 эсвэл Инженерийн дипломтой бол давуу тал болно.
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх.
  • Уурхайн үйл ажиллагаа болон гидравлик тоног төхөөрөмж дээр ажиллаж байсан туршлагатай байх.
  • Англи болон Монгол хэл дээр аман болон бичгийн харилцааны ур чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.