Ажил мэргэжил

Механикийн төслийн инженер

Нээлтийн огноо: 2017-11-03
Хаалтын огноо: 2017-11-13 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Босоо амны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Механикийн төслийн инженер ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь үр ашгийн нэмэгдүүлэх, зардлыг бууруулах зорилгоор механик бүтээгдэхүүнд үнэлгээ хийж механик ба цахилгаан машин, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл, тэдгээрт хамааралтай системийн засвар үйлчилгээг хийх, төлөвлөх, хэрэгжүүлэх эрэг ажлуудад дээр төвлөрөн ажиллана. Материалтай харилцан ажиллах (МХА) агуулгын хүрээнд зөөврийн тоног төхөөрөмж, систем, шаардлага, стандартыг судлах, төслийг боловсруулах, шинжлэх, хадгалах, төслийн болон үйл ажиллагааны зорилго, зорилтуудыг дэмжих шалгуурыг бий болгох ажлууд байж болно. Сантехникийн (СА) хүрээнд шугам хоолойн эд анги, систем, шугам хоолойн стандарт, шаардлагыг судлах, төлөвлөх, шинжлэх, хадгалах, төслийн болон үйл ажиллагааны зорилго, зорилтуудыг дэмжих шалгуурыг бий болгох ажлууд байж болно.

Үүрэг даалгавар

  • Хязгаарлагдмал тооны хувилбараар тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шийдлийг гаргах зорилгоор ажлын аргачлалд өөрчлөлт гаргах стандарт арга техникийг нэвтрүүлэх
  • Одоогоор ашиглагдаж буй тоног төхөөрөмж, процессууд дээр төвлөрч ажиллах
  • Зохиогчид/дизайнерууд, техникч болон инженерүүдтэй хамтран ажиллаж төслийн гүйцэтгэлд хувь нэмэр оруулна.
  • Баг хамт олон ба бүлгүүдийн үйл ажиллагааг зохицуулан олон тооны хэлтсүүдийн хамтын ажиллагааг хөнгөвчилж өгнө.
  • Тоног төхөөрөмжийн доголдлын шинжилгээ болон сөрөг нөлөөг бууруулах үйл ажиллагааг гүйцэтгэнэ.
  • Инженерийн Процессын ойлголтыг хөгжүүлж дээшлүүлэх

Тавигдах шаардлага

  • Инженер, уул уурхайн, техникийн үйлчилгээ, механикийн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Root cause буюу эх үүсвэрийн шинжилгээ, зөрчил, догогдлыг арилгах сургалтанд суусан бол давуу тал болно
  • Хүчинтэй жолооны үнэмлэхтэй байх.
  • Англи хэл дээр өргөн цар хүрээний утга агуулгатай мэдээ, мэдээллийг нарийн үг, янз бүрийн цаг ашиглан бичиж, ойлгож, харилцан ярих чадвартай байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.