Ажил мэргэжил

Механикч

Нээлтийн огноо: 2018-04-02
Хаалтын огноо: 2018-04-13 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК–ийн Дэд бүтэц Үйлчилгээ - Хөрөнгө, материалын менежментийн Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Механикч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь ахлах ажилтны удирдлаган дор үйлдвэрлэгчийн зориулалтын техникийн гарын авлага болон зохих материалын дагуу бүхий л хөдөлгөөнт дунд оврын болон хөнгөн тэрэг болон материал зөөвөрлөгч төхөөрөмж, ба суурин тоног төхөөрөмж, хүн төлөвлөсөн, хуваарьт болон гэнэтийн эвдрэлийн засвар үйлчилгээг хариуцаж ажиллахаас гадна мөн түлшний, гидравлик болон тоног төхөөрөмжийн цахилгааны засвар үйлчилгээ үзүүлэх юм.

Үүрэг даалгавар

  • Долоо хоног, өдөр тутмын төлөвлөгдсөн болон төлөвлөгдөөгүй ажлыг хэрэгжүүлэх, гүйцэтгэх;
  • Механикийн ажил үүрэг нь хэрэгтэй үед илүү цагаар ажиллахыг шаардана;
  • Засварын багийнхаа хүмүүстэй эерэг харилцаатайгаар хамтран ажиллах;
  • Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • Ажил үүргийг гүйцэтгэхэд юу шаардагдах, хэрхэн гүйцэтгэх зэргийг урьдчилан харах, гүйцэтгэх дарааллаар нөөц, бололцоог үр дүнтэй зарцуулж ажлыг цаг тухайд нь гүйцэтгэх;
  • Ажилласан цаг, ажлыг хийж дуусгасан тухай тэмдэглэлийг супервайзор, багийн ахлах болон диспатчерт хэлж бүртгүүлэх, ажлын гүйцэтгэлийн картуудыг бөглөж хөтлөж байх;
  • Хамт ажиллаж буй багийнхаа бүх гишүүдийн аюулгүй байдал болон хийж буй ажлын аюул эрсдэлүүд тодорхойлогдсон, хяналтын арга хэмжээ авагдсан эсэхийг нягталж байх;
  • Уурхайн талбар дээр болон уурхайн гадна бүх төрлийн Оюу Толгой компанийн тоног төхөөрөмж дээр засвар, тосолгоо, үзлэг шалгалт болон гэнэтийн эвдрэлийн засвар гэх мэт хуваарьт болон хуваарьт бус засвар үйлчилгээг чанартай, төлөвлөсөн хугацааны дагуу үр бүтээмжтэй мэргэжлийн төвшинд хийж гүйцэтгэх;
  • Тоног төхөөрөмжийн цахилгаан болон электроникийн оношлогоо, засвар үйлчилгээ, угсралт, тест гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэх;
  • Шаардлагатай үед тоног төхөөрөмжийн засварын талаар ахлах ажилчидтай зөвшилцөн шийдвэр гаргаж, хэзээ хийх талаар чухалчилж чаддаг байх;
  • Тухайн засвар үйлчилгээтэй холбоотой хуваарь гаргах болон төлөвлөлтийн ажилд шаардлагатай сэлбэг хэрэгсэл, материалын талаар ахлах ажилчдад бүрэн зөв мэдээлэл өгөх;
  • Өндөрт эсвэл хязгаарлагдмал орчинд орж ажиллах, халуун хэмийн ажил хийх болон бусад эрсдэлтэй ажлуудыг хийж гүйцэтгэж болох;
  • Аюулгүй ажиллагааны зөв хандлагтай, аюул эрсдэлийг илрүүлж хамтран ажиллагч болон ахлах ажилчинд нэн даруй мэдээллэх;

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх;
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх;
  • Англи хэлний мэдлэгтэй
  • Microsoft хэрэглээний програм ашиглах чадвартай байх.
  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.