Худалдан авалт

Монгол Улсад үйлдвэрлэсэн тусгай зориулалтын нэг удаагийн комбинзон нийлүүлэх тухай

"Оюу Толгой" ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлага бүхий компаниудыг “Тусгай зориулалтын нэг удаагийн комбинзон” дотоодод үйлдвэрлэн нийлүүлэх тендерт Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Нийлүүлэгч нь дараах бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

Монгол улсын Өмнөговь аймагт байрлах “Оюу Толгой” уурхайд хэрэглэгддэг Тусгай зориулалтын нэг удаагийн комбинзон:

Жилийн хэрэглээ - дунджаар 95000 ширхэгээр Монгол Улсад

  • Дээрх бүтээгдэхүүнийг Монгол улсад үйлдвэрлэн нийлүүлэх
  • Загвар болон материалын чанарын сайжруулалт, шинэчлэлт хийх

Стандарт, бусад шаардлагууд:

Олон улсад мөрдөгддөг “Химийн бодисын хамгаалалтын хувцас категори 3”-ын 5 ба 6 бүлэгт хамаарах:

  • EN 1073/2Радио идэвхт бодисын эсрэг хамгаалалтын
  • EN 1149/5 – Цахилгаан статик хамгаалалтын
  • EN 14126: 2003 Хорт бодисын эсрэг хамгаалалтын
  • EN 13982/1: 2004Бичил тоосонцорын эсрэг хамгаалалтын зэрэг стандарт шаардлагуудыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хавсралтад байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж, хамгийн багадаа дор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон байгаль орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар
  • Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол энд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Товч бизнес төлөвлөгөө – 3 хуудсаас ихгүй байх бөгөөд доорх агуулгатай байх:
    • Төслийн тоцоолсон хугацаа,
    • Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, тоцоолсон хэмжээ,
    • Түүхий эдийн ханган нийлүүлэлтийн сүлжээ,
    • Үйлдвэрийн байршил, тооцоолсон хүчин чадал,
    • Борлуулалтын төлөвлөгөө,
    • Баримжаалсан үнэ,
  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын өөрийн эсхүл хамтрагчийн туршлага, танилцуулга – 2 хуудас,
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт - доод тал нь 2,
  • Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд, хэрэв байгаа бол

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган нийлүүлэгчидийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтад бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Энэхүү ОСИХ-тэй холбоотой мэдээлэл өгөх уулзалт доорх хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгжүүд SupplierSessions@ot.mn хаягт хандаж бүртгүүлнэ үү.

  • Мэдээллийн уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүртгүүлсэн оролцогчдод SupplierSessions@ot.mn хаягаар эргэн мэдэгдэх болно.
  • Нэг аж ауйн нэгжээс дээд тал нь 2 хүн оролцох боломжтой.

Хаана

Хэзээ

Мэдээлэл өгөх уулзалтын бүртгэл дуусах хугацаа

Бүртгэл хийх хаяг

Даланзадгад

2018.08.28

2018.08.27

SupplierSessions@ot.mn

Ханбогд сум

2018.08.29

Улаанбаатар хот

2018.08.30

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Монгол болон/эсвэл Англи хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “Тусгай зориулалтын нэг удаагийн комбинзон (WS1429338674)” бүхий гарчигтайгаар 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу, эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Өөр интернэт мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР